Энэ зуны амралтаар сансар огторгуйгаар аялсан сайхан ном хэдийг уншиж, бүр амташлаа.
Энэ номын талаар хүмүүс ам сайтай, үнэлгээ өндөртэй байгааг анзаарсан ч Ангараг дээр ганцаараа байгаа хүний аж амьдрал тийм ч сонирхол татсангүй жил хэр явсны эцэст уншлаа, үүндээ ч харамссангүй.
Азгүй тохиолоор Ангараг гариг дээр ажиллаж байсан хөлгийн багаас Марк ганцаархнаа тэнд үлдэж хоцорчээ. Түүний амьд гарсныг дэлхийн түг түмэн хүн байтугай Ангараг гаригийг хэдийн орхиж явсан хөлгийн багийнхан нь ч мэдсэнгүй. Марк амьд гарахыг хүсч байгаа бол хэзээ нэгэн цагт аврагдах хүртэлх бүх хэрэгцээгээ өөрөө зохицуулахын тулд хамаг хүч, авьяас чадлаа дайчлах хэрэгтэй болов.