Showing posts with label book. Show all posts
Showing posts with label book. Show all posts

Thursday, May 6, 2021

Испани кино, уран зохиолоос




Испаниар А ч байхгүй болохоор ном зохиол уншиж байсангүй, өнгөрсөн жилээс харин Netflix-ээр Испани кино нилээн хэдийг үзлээ, монгол хэл дээр орчуулагдсан ганц хоёр ном уншлаа. Урлаг, уран зохиол өндөр хөгжсөн улс гэж дүгнэлээ (угийн л өндөр хөгжилтэй л дээээ, сая л мэдсэн болохоос).

Салхины сүүдэр – саяхан Монгол хэлнээ орчуулагдсан триллер зохиол. Дэлхий даяар хэдэн арван сая хувь хэвлэгдсэн зохиол юм билээ. Залуу хүүгийн төрсөн өдрөөр аав нь мартагдсан номын бунхан руу дагуулж орно. Тэндээс хүү Салхины сүүдэр хэмээх нэгэн ном элдэв бодолгүй сонгон авсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм гэж хэн мэдлээ.  

Цаасан номыг дуртай газраа авч явж болохгүй болохоор дуусгах гэж нилээд удлаа. Угаасаа ч тийм богинохон ном ч биш л дээ. Ер нь тэгээд лаг зохиолчид санаанд нь багтаж ядсан, хэлэх гэсэн санаагаа бүрэн бүтэн өгүүлэхийн тулд, бас арвин баялаг үгсийн сангаараа наадахын тулд урт бичдэг бололтой. Энэ ном, бас энэ жил уншсан Ж.Роулинсийн “Troubled blood” бүгд минийхээр урт боловч сонирхолтой гэсэн ангилалд хамрагдана.


Friday, January 15, 2021

2020 оны уншлага


2020 онд 30 ном уншжээ. Ихэвчлэн уран зохиолын ном уншсанаа одоо л мэдлээ. Уг нь төрөл жанр хольж уншихыг хичээдэг ч ингэж төлөвлөгөөгүй олон уран зохиолын уншсан нь 2 үндсэн шалтгаантай.

1.       Ковид - юм л бол захын хар овоохой гэдэг шиг бүх зүйлд Ковид буруутай.

Friday, February 1, 2019

2018 оны номуудаас


Republic of Thieves and Red Seas Under Red Skies by Scott Lynch
бол машид тасархай, адал явдалтай Gentleman Bastard цуврал зохиолын хоёр, гуравдах номууд юм. Уншвал The Lies of Locke Lamora гээд миний хамгийн дуртай номуудын нэг, эхний номоос эхлэж уншаарай.  Өнчин өрөөсөн Локэ хүү гудамжинд халаасны хулгайчдын дунд өсөх бөгөөд тэндээ байхдаа болдоггүй, сэргэлэн зан нь хэтрээд, тэр нь буцаад өөрт нь болоод бүлэгт гай болоод (өөрөөр хэлбэл level нь ихдээд байсан) тул бүлгийн толгойлогч түүнийг бүр өндөр түвшний луйвар хийдэг хэдхэн хүүхэдтэй бүлэглэлд өгнө. Өдрийн цагаар гуйлга гуйж, бусад зав чөлөөтэй цагтаа олон хэл, аялга, дүрээ хувилгах, дээдсийн зан заншил, хоол хийх, зодоон гээд элдэв төрлийн хичээлд хамрагдаж томоохон ажилд бэлдэнэ... Тэгээд тэд нар маш нарийн зохион байгуулалттай, өндөр түвшний томоохон хэрэг тарина.

Monday, January 14, 2019

2018 оны уншлага

2018 онд юу ч хийгээгүй, гэхдээ номоо бол уншсаан. Ном бол миний өдөр тутмын хэрэгцээ минь.
"... a mind needs books as a sword needs a whetstone, if it is to keep its edge" гэж Game of Thrones' -н зохиолч George R.R. Martin зүгээр ч нэг хэлсэнгүй.


25 ном уншина гэснээс яг 25 ном уншсан, Goodreads-д байгаагүй нэг монгол ном нь энд алга. 
Эхний 10 нь 5 одтой, таалан уншсан, дараа нь 4 одтой, боломжийн, сүүлийн эгнээ нь 2-3 одтой, яахав дээ л номууд байна. Уншиж эхлээд таалагдаагүй номууудаа хаядаг болсон. Талаас их нь жилийн эхэнд уншина гэж төлөвлөсөн, зарим нь санамсаргүй таарсан.

Friday, January 19, 2018

2017 оны уншлага

Өнгөрсөн жил төлөвлөснөөс арай илүү, 27 ном уншсан байна. Эхний хоёр эгнээ бараг бүгд л 5 одууд, дараагийн эгнээ 4 од, сүүлийн хоёр эгнээ 3 од.

Sunday, September 3, 2017

The Circle by Dave Eggers - book review

Mae бүсгүй найзынхаа тусламжтайгаар Circle хэмээх IT компанид ажилд оржээ, ийм cool, орчин үеийн, шинэлэг компанид ажилд орно гэдэг баргийн хүнд олдохгүй боломж байлаа. Circle өөрийн гэсэн хотхонтой, хотхондоо хоол унд, байр сав, хүнд хэрэгтэй бүх л төрлийн элдэв төрлийн үйлчилгээг үнэгүй үзүүлдэг, бас хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмнэлгийн үйлчилгээнд хүртэл ажилчдаа, бүр эцэг эхийг нь хүртэл хамруулдаг гээд магтах зүйл энэ компанид мундахгүй.

Ийм сайхан газар ажилд орсон Мэй урам зоригоор дүүрэн, хичээн ажиллаад л байлаа. Гэсэн ч удалгүй ажлын ачаалал, Circle-ээс ирэх хүсэлт, шаардлага хэт ихэсч, ажил амьдралын ялгаа мэдэгдэхээ больж эхэллээ...

Saturday, April 15, 2017

2017 онд уншсан номуудаас

Энэ жил би 25 ном уншихаар төлөвлөсөн, Goodreads-д уншина гэж хадгалсан номуудаасаа 2017 онд уншина гэж сонгосон номуудаа дундаж үнэлгээ хамгийн өндөртэйгээс нь эхлэн уншиж байгаа. Үүний хүчинд эхний 3 сард уншсан номуудын ихэнхэд нь сэтгэл хангалуун байна. Мэдээж дундуур нь санамсаргүй орж ирсэн номууд, ялангуяа монгол номууд бий.
Хорлоогийн Чойбалсан
Зохиолч, нийтлэлч Баабарын бичиж Непкогоос эрхлэн гаргасан ном.
Нэгэнт өнгөрсөн түүхийг 100% магадлах аргагүй, түүний нэгэн адил энэ ном ч бас 100% үнэн зөв байх албагүй. Бидний 10 жилийн түүхийн хичээлээр үзэж байсан зүйлс үнэхээр дутуу дулимаг байсан нь харамсалтай. Гэхдээ энэ ном Чойбалсангийн талаарх миний бодлыг өөрчилж, ер нь өнгөрсөн зууны эхэн хагасын Монголын түүхийн талаар хамгийн их мэдээлэл өгч чадлаа.
Би түүхийн холбогдолтой, эсвэл түүхэн хүмүүсийн намтрыг тухайн үе, үйл явдалтай холбон бичсэн намтар болон уран зохиол унших дуртай. Непкогоос гаргаж байгаа Монголын түүхэн хүмүүсийн намтрыг бүгдийг нь авч уншина гэж бодож байгаа.
⭑⭑⭑⭑⭑

Friday, April 7, 2017

Судасны чимээ - book review

Бөөгийн домгийг уншсаны дараагаар уг зохиолчид тавих шаардлага өндөрссөн ч юм уу, энэ ном сэтгэлд хүрсэнгүй. Роман гэхээргүй хэдэн тусдаа өгүүллэг ч гэмээр юм уу, эсвэл би мулгуудаа зохиолчийн хэлэх гэсэн санааг ойлгоогүй, яг л дутуу алсан могой шиг болоод дууссан. Сэдвийн тухайд миний сонирхдог уламжлалт анагаах ухааны тухай байсан ч уран зохиол гэхээсээ илүү нэг судалгааны материалыг жоохон баяжуулаад биччихсэн ч юм шиг.

Thursday, February 2, 2017

2016 онд уншсан номуудаас ... 2


Valley of the Dolls - энэ ном хэдий 60-аад онд бичигдсэн ч үйл явдал, дүрүүд нь одоогийн Холливууд, оддын ертөнцөөс огтхон ч зөрөхгүй. Алдар нэр, хайр дурлал, эм мансууруулах бодисын хэрэглээ гээд алдартай жүжигчид, одуудыг тойрсон худал үнэн цуу яриа, шуугиан гээд бүгд энд бий. Найз 3 бүсгүйн түүх маягаар бичигдсэн энэ зохиолыг тухайн үеийн алдартай жүжигчид болох Жүди Гарланд нарын амьдралаас сэдэвлэн бичсэн ч гэдэг. Юутай ч энэ ном хамгийн олон хувь борлогдсон (31 сая хувь) номуудын нэг, кино нь ч хийгдсэн, remake нь хийгдэх яриа ч байгаа юм байна.  

Thursday, January 12, 2017

Catherine the Great: The Portait of the Woman

Catherine the Great: The Portait of the Woman by Robert K. Massie- жирийн нэгэн герман охин Оросын хатан хаан болсон, болох болохдоо алдар цуугаа мандуулсан Орос орныг нийгэм, соёлын хөгжлийн шинэ шатанд авчирсан сонирхолтой түүх. Энэ намтрыг Оросын түүх, алдартай хаад ноёдын түүхээр дагнан бичдэг Пулитцерын шагнал бүхий зохиолч Роберт Масси бичжээ.

2016 онд уншсан номуудаас

Ерөнхийдөө хамгийн их таалагдсанаасаа таалаагүй рүүгээ дараалуулсан. Гэхдээ 2016 онд уншсан хамгийн гоё ном бол Goldfinch by Donna Tartt байсан.

Thursday, September 15, 2016

Алтан ордны хаад - book review

Алтан ордын хаадАлтан ордын хаад by Pochekaev R.Yu.
My rating: 2 of 5 stars

Түүх унших дуртай болохоор сонирхон эхэллээ. Хэдий тийм ч энэ зохиол ч, орчуулга ч таалагдсангүй. 60%-д нь хүргээд гүйлгээд орхив.
Алтан ордны хэдэн томоохон хаадын тухай, тэдний хаан ширээндээ хүрэх гэж ямар зам туулсныг бага жижиг ханлиг, овгийн тэргүүдийн зөрчил, хуйвалдаан дээр голлон нуршуу бичсэн. 2 -3 хуудаснаас илүүгүй настай хаад байнга хор найруулаад л, ээлжилж бие биенээ унагаад л, нэрийг нь ч тогтоож амжсангүй. Game of Thrones шиг л, гэхдээ ямар ч entertainment байхгүй гээд л бодчих.
Дараа нь Алтан ордны хаадын тухай жинхэнэ сайн ном унших хэрэгтэй боллоо.


View all my reviews

Tuesday, August 16, 2016

Зарим нэг романтик зохиолууд

.... арай л явцгүй юм аа.
Номыг ухаалгаар унших заавар ч гэх шиг хүнд хэцүү номуудын дундуур нэг аятайхан, эелдэг сайхан сэтгэл төрүүлж, хайр ундраасан гоё романтик ном уншчих гэхээр ер аз таарахгүй юм.
Надад таарсан номууд хоорондоо яааг адилхан, ерөнхийдөө нэг эмэгтэй ямар нэг байдлаар бүтэлгүйтээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж ямар нэгэн алхам хийнэ, эсвэл орчноосоо тасрахаар хаа нэгтээ очоод тэндээ нэг залуутай танилцана ч гэх юм уу... Ерөнхийдөө яаж дуусах нь, эсвэл хэнтэй нийлэх гээд эхнээсээ ойлгомжтой болчихож байгаан.

Sunday, July 3, 2016

The Goldfinch by Donna Tartt - book review

Миний энэ жил уншсан номуудаас хамгийн гоё нь, сонирхолтой татам ном байлаа. Уншиж дуусаад хэдийн 2-3 долоо хоносон ч номын үйл явдлуудыг тодхон санаж байна.

Wednesday, May 25, 2016

On the road - book review


Энэ ном олон газраас гаргасан заавал унших, эсвэл шилдэг зохиолуудын жагсаалтанд дандаа давхиж явдаг тул нэг л өдөр бариад авлаа. Эхэндээ ч нээх таалагдсангүй, их сонин ном санагдаад уншаад л байлаа, яваандаа номын бичлэг, аясыг ойлгоод ирэхээр ердийн номтой адилгүйг нь, тэдэнтэй харьцуулах шаардлагагүйг ойлгоод ирлээ.
Ерөнхийдөө бас л элдэв жагсаалтанд дээгүүр давхидаг Catcher in the Rye-тай төсөөтэй, нэрнээсээ ч ойлгомжтой, хэдэн нөхдүүд ийш, тийшээ аялаад л байх нь тэр. Дайны дараахан нэгэн хэвийн амьдралаас уйдсан, ер нь хийх юмаа олж ядсандаа тэд онц чухал зорилгогүйгээр Америкийг хөндлөн гулд туулж, замдаа элдэв янзын хүмүүс, адал явдалтай учрана.

Friday, April 1, 2016

Life is a half full glass

All factual evidences indicates for an instance, that in last 20 years americans' hea;th has improved at unprecendented spped - whether measured 
Rather than rejoicing in great improvements in health, human race seem to be emphasizing how far away they still are from immortality. 

Ямар номноос тэмдэглэж авснаа мартчихжээ.

Tuesday, March 15, 2016

I am Malala


“First they came for the communists,
and I didn’t speak out because I wasn’t a communist.
Then they came for the socialists,
and I didn’t speak out because I wasn’t a socialist.
Then they came for the trade unionists,
and I didn’t speak out because I wasn’t a trade unionist.
Then they came for the Jews,
and I didn’t speak out because I was not a Jew.
Then they came for the Catholics,
and I didn’t speak out because I was not a Catholic.
Then they came for me,
and there was no one left to speak for me.”

Excerpt From: Yousafzai, Malala. “I am Malala: The Story of the Girl Who Stood Up for Education and was Shot by the Taliban.” Orion, 2013-10-07T22:00:00+00:00. iBooks.

Sunday, January 31, 2016

Fine balance by Rohinton Mistry - book review

10 жилд Таагүрийг уншиж байснаас хойш Энэтхэгийн тухай ном уншиж байсангүй. Ерөнхийдөөө реалист маягаар бичигдсэн, Энэтхэгийн 70, 80-аад оны эгэл жилийн борчуудын амьдралыг маш тодорхой, дэлгэрэнгүй дүрсэлжээ.

2014 онд уншиж байсан ч зарим нэг үйл явдлууд санаанаас гарахгүй хоногшжээ, Энэтхэг гэхээр Дина, Ишвар, Ом, Манек нар л санаанд ордог болсон. Уншиж дуусаад үедээ бичсэн хэсэг бусаг тэмдэглэлүүдээс хуваалцвал:

Wednesday, December 23, 2015

2015 оны мастер планы хэрэгжилт

2015 оны мастер план ч гэх шиг, яасан сүртэй нэр өгөөв дээ, 2015 оныг урам зоригоор дүүрэн л эхэлж дээ. Төгсгөлдөө бол ерөнхийдөө ядарч, амрахын түүс болсон маягтай. Хэрэгжилтийн тухайд гэвэл..
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө - энэ одоо 2014 оноос хойш явж байгаа ажил байна шүү, хаячих гэхээр бас чадахгүй юм аа.
  • Хөмрөгийн гуравдах ном - гарсаан, гарсан.

Tuesday, December 22, 2015

Power of habit - book review

Дадал зуршлын хүч

Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.
  • Ерөнхий санаа нь та ямар зуршилтай болмоор байна, түүндээ хүрэхийн тулд тэр зүйлээ хийсний дараа өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр шагнаж урамшуулж бай, тэгснээр тархинд чинь энэ зуршлыг хийхээр дараа нь ийм тааламжтай шагнал ирдэг гэсэн бодол төрөх болж, тухайн зүйлийг улам хиймээр санагдана, тэгээд хүн хийж байгаа зүйлдээ дуртай байхаар зуршил болгон хэвшүүлж чадна гэх юм уу даа. Би жаахан будлиантай тайлбарлачихав уу? За яахав, сонирхоод байвал өөрөө уншина биз.