Анхны орчуулсан Хөмрөг номны зургийг хайж яваад блогоороо шагайв. Хөөрхөн, хөөрхөн юм бичдэг байж дээ. Ядаж уншсан номуудаа бүртгээд оруулчихдаг байж.
Одоо ер нь сардаа нэг пост хийнээ . энэ ингээд 6 сарынх.
7 сард 2019 онд уншсан номнуудаа цуглуулаад нэг тавьчий.
8 сард 2020 оны төлөвлөгөөгөө бичье. Ёоо монголоор бичээгүй удсан байна, е үсгээ олох гэж зовлоо шүү.
9 сард одоо эхлэх гэж байгаа жижигхэн хөөрхөн төслөө танилцуулнаа.
Showing posts with label diary. Show all posts
Showing posts with label diary. Show all posts
Thursday, June 18, 2020
Sunday, January 27, 2019
2019 оны зорилт
Төлөвлөгөө маань өмнө нь байр авах уу, бохь авах уу байсан бол одоо бүр агаарын чанартай болжээ... Төлөвлөгөө гэхээсээ алсын хараа шиг юм уу даа, 👀
Personal
- Talk less, listen more - бага ярьж их сонсох
- Continue Yoga - йогадаа үргэлжлүүлэн явах
- More water, less sugar - шингэн зүйл их уух, чихэрээ багасгах (чихэр ч айхтар их иддэггүй л дээ, гэхдээ кофендоо 3 шоо биш, 2 шоо ёотон хийнэ. :)
- More reading, less social network - дэмий зүйл үзэхээ больж, номоо уншъя дөө. Fb, instagram үзэхээ амжуулаад байгаа мөртлөө ном уншиж амжихгүй ийн.
- Painting/piano - Будаг бийр нийлүүлэхээ үргэлжлүүлнэ. Гэрээр төгөлдөр хуурын хичээл авна.
- Buy less/minimalist - Чанаргүй худалдан авалтаа багасгана.
Tuesday, December 11, 2018
2018 оныг үдье
Хүүе ээ, миний блог ийм болчихсон билүү? Ямар сонин болгоцийм бэ?
- AC ажиллагааг дуусгасан - Английн сургуулиас цол авлаа шүү дээ.
- Энэ жил номыг зөвхөн уншина - яг тэглээ, уншаад л байлаа.. 20-оод ном уншлаа, ганц ч review бичсэнгүй.
- Зураг - Ур чадвар сориогүй, хэтэрхий амархан л болохоос биш уул толгодын сэдвээр 2 ч зураг зурсийн шд.
- Ноднин зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана - Зүүн аймаг руу яваагүй, ялаа шумуул ихтэй, аялах газар байхгүй ч гэсэн үү, дарга нар баруун тийшээ явна гээд явсан. Очиж үзээгүй газраас Завхан аймгийн Улаан нууранд очсон. Сайхан газар байна лээ.
- Намар, өвлөөс Австрали руу аялах - Австрали руу аялсан, сайхан жаргацан орон байна. Худалдагчаа харьж амар гээд дэлгүүр нь 6 цагаас хаачихдаг, оффис ихэвлчэн 7-3 цагийн хооронд ажилладаг, хаа сайгүй нийтийн наран шарлагын газар, тоглоомын талбай, усан сан гээд ард иргэд нь ажил амьдралаа тааруулж, амарч зугаалсан сайхан улс байналээ. Жигтэйхэн халуун л юм билээ.
Sunday, April 5, 2015
Аяллын тэмдэглэл, Лондон #9
Лондонд орой буцаж ирээд өвөл гардаг Winter Wonderland орлоо. Өвлийн жихүүн орой халуун вино уугаад янз бүрийн хөгжилтэй тоглоом бүхий паркаар зугаалах сайхан байлаа.
Бас нэг өдрийг Oxford street, Westfield-ийн дэлгүүрүүдийг хэсэж өнгөрүүллээ. Harrods гээд л байдаг, их л онцгой газар байдаг юм байх гэсэн чинь зүгээр л нэг том их дэлгүүр байсан, харьцангуй өндөр үнэтэй.
Sunday, March 29, 2015
Аяллын тэмдэглэл, Оксфорд #8
Оксфорд руу хурдан галт тэргээр явлаа.
Оксфорд гэж жижигхэн хот, дүүрэн сургуулиудтай. Оксфорд хотод байрладаг л бол Оксфордын сургууль гээд явчихдаг, нэр хүндтэй, үнэтэй юм байна. Энэ хавьд арай чинээлэг хүмүүс амьдардаг гэнэ.
Оксфорд гэж жижигхэн хот, дүүрэн сургуулиудтай. Оксфорд хотод байрладаг л бол Оксфордын сургууль гээд явчихдаг, нэр хүндтэй, үнэтэй юм байна. Энэ хавьд арай чинээлэг хүмүүс амьдардаг гэнэ.
Wednesday, March 11, 2015
Аяллын тэмдэглэл, Англид #7
Stonehenge руу машинаар явлаа. Нарлаг, тунгалаг сайхан өдөр Английн хөдөө талыг харсан шигээ давхиж гарлаа. Нов ногоон шүү.
Monday, February 16, 2015
Аяллын тэмдэглэл, Лондон #5
Бүтэн нэг өдрийг музейгээр эргэлдэж өнгөрүүлэв. Авууштай тал нь Лондонгийн томоохон музейнууд үнэгүй, нийтэд нээлттэй, тэгээд хүүхдийн сонирхлыг татахаар янз бүрийн арга хэмжээ, тоглоом энэ тэртэй. Зочилсон хүмүүс өдөржингөө тэнд эргэлдэж, хоол идэж, дэлгүүрээс нь элдэв бэлэг дурсгалын зүйлс авч хөөрхөн орлого олчихдог.
Coldplay зэрэг алдартай олон хамтлаг дуучдыг хариуцдаг Warner Music Group
Wednesday, February 4, 2015
Thursday, December 25, 2014
Аяллын тэмдэглэл Истанбулд #2
Буудлын өрөө маань буудлын ар руу харсан умгар цонхтой, жижигхэн өрөө болж таарав. Анх захиалахдаа өндөр давхарт гэж захисан ч 2 давхрын өрөө өгчихсөн байсан ч нэхэл дагал бололгүй орхилоо. Угаасаа ирж унтахаас өөрөөр удаан байх биш.
Эртлэн босож өглөөний цайгаа уучихаад гартал бороо асгаж байлаа. Истанбул тийм хүйтэнгүй ч өдөржин бороотой байсан тул жаахан зутарч, хоолой өвдсөн. Шүхэр бариад гараад алхаж гарлаа.
Иймэрхүү жижигхэн гоёмсог байшин хаа сайгүй
Tuesday, January 21, 2014
2014 онд хийх зүйлс
- Долоо хоногт нэг удаа тогтмол усанд сэлэх. Тогтмол сэлж эхэлснээс хойш уушигны багтаамж сайжирч, уул хад руу авирахад ч ядрах нь багассан байсан.
- Долоо хоногт нэг удаа 20-30 минутаар гүйх.
- Ногоо жимс их идэж, махаа багасгах.
- Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон.
- Хөмрөгийн гуравдах номыг эхний улиралд багтаж дуусгах.
- Өөрийн номоо бичиж эхлэх. Ядаж нэг цэг тавинаа.
Subscribe to:
Posts (Atom)



