Sunday, January 27, 2019

2019 оны зорилт


Төлөвлөгөө маань өмнө нь байр авах уу, бохь авах уу байсан бол одоо бүр агаарын чанартай болжээ... Төлөвлөгөө гэхээсээ алсын хараа шиг юм уу даа, 👀

Personal
  • Talk less, listen more - бага ярьж их сонсох
  • Continue Yoga - йогадаа үргэлжлүүлэн явах
  • More water, less sugar - шингэн зүйл их уух, чихэрээ багасгах (чихэр ч айхтар их иддэггүй л дээ, гэхдээ кофендоо 3 шоо биш, 2 шоо ёотон хийнэ. :)
  • More reading, less social network - дэмий зүйл үзэхээ больж, номоо уншъя дөө. Fb, instagram үзэхээ амжуулаад байгаа мөртлөө ном уншиж амжихгүй ийн. 
  • Painting/piano - Будаг бийр нийлүүлэхээ үргэлжлүүлнэ. Гэрээр төгөлдөр хуурын хичээл авна. 
  • Buy less/minimalist - Чанаргүй худалдан авалтаа багасгана.

Monday, January 14, 2019

2018 оны уншлага

2018 онд юу ч хийгээгүй, гэхдээ номоо бол уншсаан. Ном бол миний өдөр тутмын хэрэгцээ минь.
"... a mind needs books as a sword needs a whetstone, if it is to keep its edge" гэж Game of Thrones' -н зохиолч George R.R. Martin зүгээр ч нэг хэлсэнгүй.


25 ном уншина гэснээс яг 25 ном уншсан, Goodreads-д байгаагүй нэг монгол ном нь энд алга. 
Эхний 10 нь 5 одтой, таалан уншсан, дараа нь 4 одтой, боломжийн, сүүлийн эгнээ нь 2-3 одтой, яахав дээ л номууд байна. Уншиж эхлээд таалагдаагүй номууудаа хаядаг болсон. Талаас их нь жилийн эхэнд уншина гэж төлөвлөсөн, зарим нь санамсаргүй таарсан.