- Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө - энэ одоо 2014 оноос хойш явж байгаа ажил байна шүү, хаячих гэхээр бас чадахгүй юм аа.
- Хөмрөгийн гуравдах ном - гарсаан, гарсан.
Wednesday, December 23, 2015
2015 оны мастер планы хэрэгжилт
2015 оны мастер план ч гэх шиг, яасан сүртэй нэр өгөөв дээ, 2015 оныг урам зоригоор дүүрэн л эхэлж дээ. Төгсгөлдөө бол ерөнхийдөө ядарч, амрахын түүс болсон маягтай. Хэрэгжилтийн тухайд гэвэл..
Tuesday, December 22, 2015
Power of habit - book review
Дадал зуршлын хүч
Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.

- Ерөнхий санаа нь та ямар зуршилтай болмоор байна, түүндээ хүрэхийн тулд тэр зүйлээ хийсний дараа өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр шагнаж урамшуулж бай, тэгснээр тархинд чинь энэ зуршлыг хийхээр дараа нь ийм тааламжтай шагнал ирдэг гэсэн бодол төрөх болж, тухайн зүйлийг улам хиймээр санагдана, тэгээд хүн хийж байгаа зүйлдээ дуртай байхаар зуршил болгон хэвшүүлж чадна гэх юм уу даа. Би жаахан будлиантай тайлбарлачихав уу? За яахав, сонирхоод байвал өөрөө уншина биз.
Subscribe to:
Posts (Atom)