- AC ажиллагааг дуусгасан - Английн сургуулиас цол авлаа шүү дээ.
- Энэ жил номыг зөвхөн уншина - яг тэглээ, уншаад л байлаа.. 20-оод ном уншлаа, ганц ч review бичсэнгүй.
- Зураг - Ур чадвар сориогүй, хэтэрхий амархан л болохоос биш уул толгодын сэдвээр 2 ч зураг зурсийн шд.
- Ноднин зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана - Зүүн аймаг руу яваагүй, ялаа шумуул ихтэй, аялах газар байхгүй ч гэсэн үү, дарга нар баруун тийшээ явна гээд явсан. Очиж үзээгүй газраас Завхан аймгийн Улаан нууранд очсон. Сайхан газар байна лээ.
- Намар, өвлөөс Австрали руу аялах - Австрали руу аялсан, сайхан жаргацан орон байна. Худалдагчаа харьж амар гээд дэлгүүр нь 6 цагаас хаачихдаг, оффис ихэвлчэн 7-3 цагийн хооронд ажилладаг, хаа сайгүй нийтийн наран шарлагын газар, тоглоомын талбай, усан сан гээд ард иргэд нь ажил амьдралаа тааруулж, амарч зугаалсан сайхан улс байналээ. Жигтэйхэн халуун л юм билээ.
Tuesday, December 11, 2018
2018 оныг үдье
Хүүе ээ, миний блог ийм болчихсон билүү? Ямар сонин болгоцийм бэ?
Friday, February 9, 2018
2018 онд бас юу ч хийхгүй ээ
Юу ч шинээр төлөвлөхгүй, ном уншаад л, кино үзээд л enjoy хийж өнгөрөөнө. Өмнөх онуудын төлөвлөөд хийгээгүй зүйлсээс заримыг нь гүйцээнэ.
- AC ажиллагааг дуусгажийн.
- Энэ жил номыг зөвхөн уншина.
- Ноднин кодоор буддаг зураг будаж, гэртээ өлгөсөөн, тэгээд дараа нь өөрөө 2 жижкэн зураг зурсан. Ер нь бийр, будагтай ноцолдох их таалагдсан, энэ жил арай том зураг зурнаа.
- Зун зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана.
- Намар, өвлөөс Австрали руу аялах
- Тань руу нүүж явна аяыг төгөлдөр хуураар дарж сурах - за энэ ч естой 5 жилийн дараа л бүтэх байх, гэхдээ оруулчихъя.
- Self leadership
Friday, January 19, 2018
2017 оны уншлага
Өнгөрсөн жил төлөвлөснөөс арай илүү, 27 ном уншсан байна. Эхний хоёр эгнээ бараг бүгд л 5 одууд, дараагийн эгнээ 4 од, сүүлийн хоёр эгнээ 3 од.
Subscribe to:
Posts (Atom)