Энэ номыг уншаад хэдий би коммунизм, социализм барьж байгуулж байх үед амьдарч байгаагүй ч уншсан ном зохиолоосоо тэр үеийн хүмүүсийн талаар авсан мэдээлэл, төсөөлөл минь шал худлаа, жинхэнэ тархи угаасан байжээ гэдгийг ойлголоо. Хүмүүст ингэж ямар ч утгагүй ял оноож, өчнөөн жил сараар тарчлааж зовоон, бөөн бөөнөөр нь үхэл рүү нь илгээж байдаг...
Төрсөн хэсэг бусаг сэтгэгдлүүд:
- Би коммунистуудыг үнэхээр л коммунист сайхан нийгэм байгуулах гэж зүтгэж байсан гэж боддог байснаа тун гэнэн бодол байжээ гэж ойлголоо.
- Коммунизмын гэрэлт ирээдүйд Оросын хүн амын цөөнх л итгэж байсан бололтой
- Тэр үед хүмүүс аймшигтай сэтгэл санааны, улс төрийн дарамтан дор амьдарч байсан.
- Хүний тархийг угаах, түүхийг гуйвуулах ямар амархан юм бэ?
- Хүн мэдлэг , мэдээллээрээ хаагдмал амьдрах юутай харамсалтай вэ?
- ЗСБНХУ-д харьяалагдаж байсан бусад улсуудтай харьцуулахад Монголд ийм хардлага сэрдлэгэ, улс төрийн дарамт бага байсан байх. Эсвэл бас энэ талаар бидэнд мэдээлэл хомс болохоор бид мэдэхгүй байгаа юм болов уу...
1 comment:
Review уншлаа, баярлалаа
Post a Comment