•
To
Kill a Mockingbird by Harper Lee - миний дуртай ном
•
Peter
Pan by J. M. Barrie - аа мэднэ мэднэ. Хүүхэлдэйг нь үзчихсэн.
•
The
Great Gatsby by F. Scott Fitzgerald - Ном нээх сэтгэлд хүрээгүй ч өнгөрсөн жил гарсан кино нь янзтай байсан.
•
The
Catcher in the Rye by J. D. Salinger - шилжилтийн насандаа яваа галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр. Уншаад үзчихэд гэмгүй.
•
On the Road by Jack Kerouac
•
Naked Lunch by William S. Burroughs
•
Walden by Henry David Thoreau
•
Hamlet
by William Shakespeare - аа мэднэ мэднэ, 10 жилд үздийн.
•
The Stranger by Albert Camus
•
The Fountainhead by Ayn Rand
•
This Side of Paradise by F. Scott
Fitzgerald
•
A Separate Peace by John Knowles
Зарим
шүүмжлэгчид The perks of being
wallflower-ийг хамгийн их маргаан
дагуулсан зохиолуудын нэг J.
D. Salinger's The Catcher in the Rye-тай зүйрлэсэн байдаг ч миний
хувьд гол баатрын нас, хэнэггүй, “урсгалаараа” зан чанарыг эс тооцвол энэ хоёрт адилтгах зүйл байхгүй.
Чарлигийн найздаа бичсэн захиа маягаар бичигдсэн энэ зохиолын төгсгөлд гол баатар маань цаашид захиа бичихээ больж, илүү идэвхтэй амьдрахаар шийднэ. Зохиолч энэ номоо
гадуурхагдаж явсан бүх хүнд зориулан бичсэн гэдгийг дурдаад өсвөр насандаа
гадуурхагдаагүй ч гадуурхагдсан мэт мэдэрдэг, “эмзэг дэлбээ” өсвөр насныхан
болон залуучууд уншууштай хөөрхөн ном санагдлаа.
Энэ зохиолоор
хийгдсэн киног та нар үзчихсэн ч байж магадгүй, надад лав таалагдаагүй.
Нэрийг нь юу гэж
орчуулахаа мэдсэнгүй. "Шоовдор байхын давуу талууд" гэвэл яаж байна?
No comments:
Post a Comment