Лондонд орой буцаж ирээд өвөл гардаг Winter Wonderland орлоо. Өвлийн жихүүн орой халуун вино уугаад янз бүрийн хөгжилтэй тоглоом бүхий паркаар зугаалах сайхан байлаа.
Бас нэг өдрийг Oxford street, Westfield-ийн дэлгүүрүүдийг хэсэж өнгөрүүллээ. Harrods гээд л байдаг, их л онцгой газар байдаг юм байх гэсэн чинь зүгээр л нэг том их дэлгүүр байсан, харьцангуй өндөр үнэтэй.
Lunch at Bills restaurant
Хөл бөмбөг тэгтлээ сонирхож үздэггүй ч нутагт нь ирснийх, нэг тоглолт үзэхээр шийдэв. Орой Chelsea vs Portuguese Sporting багийн тоглолт Chelsea-гийн талбай дээр болох байлаа. Орой тийшээгээ метрогоор багаа дэмжихээр багийнхаа хувцас хунар, малгай толгойг өмссөн бөөн бөөн бүлэг хүмүүс олонтаа тааралдаж эхлэв. Бас дэлгүүр энэ тэр багийн далбаагаа босгочихсон, уур амьсгал шал өөр болоод эхэллээ.
Үй түмэн хүн гудамжаар оочирлоод орлоо.
Билет шалгаж оруулдаг хаалга нь ийм сүртэй.
Тоглолт эхлэхийн өмнө
Яг фэнүүдийнх нь дунд суучихсан чинь тэд огт суусангүй, 2 цаг зогсох хэрэг гарав. За тэгээд Chelsea Chelsea гээд олон янзын дуутай, алга таших нь хүртэл өөр өөр.
Бодитоор үзэх, зурагтаар үзэх хоёр эрс ялгаатайг мэдэрлээ, тэр олон хөгжөөн дэмжигчдийн дунд суугаад сэтгэлийн хөдөлгөөн нь өөрийн эрхгүй халдварласан.
No comments:
Post a Comment