Дурлалт хос Флорентино Фермина хоёрын уулздагийг мэдээд Ферминагийн аав охиныг хол газар явуулжээ.
Хол байх хугацаандаа хосууд тасралтгүй харилцсаар, хэдэн жилийн дараа бүсгүй буцаж ирээд Флорентино түүний төсөөлж явсан хүн биш болохыг ойлгож харилцаагаа таслана. Ингээд л үйл явдал өрнөж гарна даа. Уншиж байх үед төрсөн хэсэг бусаг бодлуудаа хуваалцвал
- Үнэхээр ийм мөнхийн хайр гэж байдаг гэж үү?
- Хүн хөгшрөхөөр үхсэнээс ялгаагүй болдог гэдэг үгийг энэ зохиол үгүйсгэлээ.
- Хүний амьдралыг агшин зуур л харваад өнгөрдөг од, эсвэл далайн эрэг дээрх шаргал элсний үй түмэн ширхгийн нэг нь гэмээр.
- Гэрлэлт гэж ер нь юу юм бэ?
- Фермина Урбино хоёр олонд алдартай, баян сайхан хосуудын нэг байсан ч үнэндээ нэг ч зүйл дээр санал нийлдэггүй байсан нь харамсалтай. Би Урбиног уул нь гол дүр гэж бодож байлаа.
- Ариза ямар аймшигтай тууштай хүн бэ? Ийм хүн байх уу? Ер нь ийм байж болох уу?
- Урбино ч, Ариза ч Ферминагийн жинхэнэ хайр мөн гэхэд эргэлзээтэй.
- Төгсгөл бол үнэхээр гайхалтай, яг л Оройгүй сүм шиг.
- Ингээд эцэст нь Габриэл Гарсиа Маркезаас өөр хэн ч хайр дурлал, булчин задрах тахал хоёрын ижил төстэй талыг олж харж чадахгүй гээд бодохоор үнэхээр бахархам сайхан, амттай санагдав.
2 comments:
энэ номны киндл дээр уншхаар байгаа болов уу?
http://www.ikon.mn/n/vdm
Энэ ном монгол хэлээр гарсан байна лээ,
Post a Comment