Дүрүүдийн тухайд сэтгэл татах, онцгой дүр байгаагүй, Зоригоо гэхэд Төвдөд энэ чиглэлээр сурсан хүний яриаг Түдэвийн Оройгүй сүмээс зарим нэг санаагаар хачирлаад бүтээчихсэн гэмээр. За Насаа бол угаасаа Битлз, элдэв зүүдээрээ хүнийг залхаагаад хаячихаж байгаа юм. Сэндэр их сонирхолтой эхэлснээ Насаагийн бонуснаас цаашгүй.
Ер нь л зохиолч ашгийн төлөө богинохон хугацаанд хүчээр зохиогоод бичсэн мэт санагдсан... Би бээр өөрөө нэг ч мөр зохиож үзээгүй байж ингэж шүүмжлэх, зохиолыг түүхий гэж хэлэх нь илүүц байж болох юм, гэхдээ л энэ зохиол таалагдсан бол Оройгүй сүмийг уншаад үзээрэй гэж хэлмээр байна.
Бас нэг зүйл - зохиолч Аюурзана ер нь зүүдний талаар их бичих юм, нэг бол ийм өнгөт, тод холион бантан зүүд их зүүдэлдэг, эсвэл Муракамид дуртай, эсвэл ерөөсөө зүүдэлдэггүй болохоор зүүд ийм байдаг болов уу гэж сэрүүндээ уран сэтгэмжээ их ашигладаг байх. :P
Goodreads дээр нэг уншигч Муракамиг дуурайсан гэдэгтэй санал нэгдлээ.
⭐⭐⭐★★
No comments:
Post a Comment