Би өнгөрсөн жил уншиж эхлээд, нуршуу санагдаад дуусгаагүй ч сүүлийн үед минималист зүйлд дуртай болоод байгаад ч тэр үү, юу ч гэсэн элдэв илүү дутуу эд зүйлсээсээ салах хүслийг бататгаж өгсөн. Хаврын цэвэрлэгээний үеэр олон юм бодолгүй шуудхан л салбал зохих зүйлс гэвэл
- Ганцхан удаа хэрэглэх үлдсэн савтай хүнс, амтлагч, ундаа зэрэг.
- Хувцастай цуг ирдэг илүү товчнууд
- Аль дивангалваас хойш гэрт өмсөхөд эвтэйхэн нэрээр шүүгээндээ хадгалсан хуучин футволка
- Шалны алчуур болгохоор хадгалж байгаа хуучин нүүр гарны алчуур
- Баярын мэндчилгээ, өнгөрсөн урилгууд
- Угаалтуур, эсвэл хөргөгчний хажуугаар чихсэн гялгар уутнууд
- 2013 оны хуанли
- Бонусанд ирсэн, эсвэл сурталчилгаа бүхий аяга
- Хуучин үзвэрийн, эсвэл тээврийн хэрэгслийн тасалбарууд (Би лав анх гадаад явчихаад нэг хэсэг онгоцны тасалбараа хаядаггүй байсан :P)
- Хэрэгцээгүй болсон, эсвэл өнгөрсөн жилийн төлбөрийн баримтууд
- Хугацаа нь дууссан урамшууллын тасалбарууд
- Юу бичиж байснаа ч санахгүй байгаа элдэв жагсаалт, тэмдэглэлүүд
- Сонирхохоо больсон хоббитой холбоотой эд зүйлс
- Эхлээд орхисон тэмдэглэлийн дэвтэр
- Оюутан цагийн ном дэвтрүүд
- Онцгой дурсгалтай л биш бол хуучны хуурцаг, видео хуурцаг
- Хугацаа нь дууссан, задалсан эм.
- Хямдхан, бараг хэрэглэдэггүй гоёл чимэглэлийн зүйлс
- Таг нь алга болсон хуванцар хүнсний савнууд
- Хуучин зай
- Цахилгаан хэрэгслийн ашиглах зааврууд
- Хэрэглэдэггүй, элдэв утас, камерны цэнэглэгч кабелиуд
Жагсаалтыг Huffington Post-с авав.
No comments:
Post a Comment