Төлөвлөгөө маань өмнө нь байр авах уу, бохь авах уу байсан бол одоо бүр агаарын чанартай болжээ... Төлөвлөгөө гэхээсээ алсын хараа шиг юм уу даа, 👀
Personal
- Talk less, listen more - бага ярьж их сонсох
- Continue Yoga - йогадаа үргэлжлүүлэн явах
- More water, less sugar - шингэн зүйл их уух, чихэрээ багасгах (чихэр ч айхтар их иддэггүй л дээ, гэхдээ кофендоо 3 шоо биш, 2 шоо ёотон хийнэ. :)
- More reading, less social network - дэмий зүйл үзэхээ больж, номоо уншъя дөө. Fb, instagram үзэхээ амжуулаад байгаа мөртлөө ном уншиж амжихгүй ийн.
- Painting/piano - Будаг бийр нийлүүлэхээ үргэлжлүүлнэ. Гэрээр төгөлдөр хуурын хичээл авна.
- Buy less/minimalist - Чанаргүй худалдан авалтаа багасгана.
Family
- Quality time with kids/better parenting - Хүүхдүүдтэйгээ илүү үр дүнтэй, чанартай цаг өнгөрүүлнэ. Хажууд нь утас маажихгүй.
- Art/play on monthly basis - Сардаа нэг үзвэр үзнэ.
- Cook new food quarterly - learn 4 new food - Энэ жил 4 хоол шинээр хийж сурна. Арай том ам гарчихав уу. За хальт хиймэр аяддаг хоолоо номоор нь хийж сурахыг тооцвол бараг дөхөх байгаа.
- Plan weekend - no couch potato - Амралтын өдрүүдээ аль болох төлөвлөж, идэвхтэй өнгөрөөнө. Хүйтэн, ханиад томуу гээд хөл хоригдчихоод байгаа ч удахгүй хөдөлгөөнд орноо.
- Travel - Аялал
Professional
- Prepare for 2020 - 2020 онд бэлдэнэ, юу гэсэн ч үг ийн...
- Manage one project - Нэг төсөл рүү гардаж оролцоно.
- Strategic thinker - Стратегийн талаар уншина, бодно.
- Learn one thing a day - Өдөрт ядаж нэг шинэ үг, шинэ хэллэг, шинэ санаа оноо сурах.
No comments:
Post a Comment