Thursday, May 6, 2021

Испани кино, уран зохиолоос




Испаниар А ч байхгүй болохоор ном зохиол уншиж байсангүй, өнгөрсөн жилээс харин Netflix-ээр Испани кино нилээн хэдийг үзлээ, монгол хэл дээр орчуулагдсан ганц хоёр ном уншлаа. Урлаг, уран зохиол өндөр хөгжсөн улс гэж дүгнэлээ (угийн л өндөр хөгжилтэй л дээээ, сая л мэдсэн болохоос).

Салхины сүүдэр – саяхан Монгол хэлнээ орчуулагдсан триллер зохиол. Дэлхий даяар хэдэн арван сая хувь хэвлэгдсэн зохиол юм билээ. Залуу хүүгийн төрсөн өдрөөр аав нь мартагдсан номын бунхан руу дагуулж орно. Тэндээс хүү Салхины сүүдэр хэмээх нэгэн ном элдэв бодолгүй сонгон авсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм гэж хэн мэдлээ.  

Цаасан номыг дуртай газраа авч явж болохгүй болохоор дуусгах гэж нилээд удлаа. Угаасаа ч тийм богинохон ном ч биш л дээ. Ер нь тэгээд лаг зохиолчид санаанд нь багтаж ядсан, хэлэх гэсэн санаагаа бүрэн бүтэн өгүүлэхийн тулд, бас арвин баялаг үгсийн сангаараа наадахын тулд урт бичдэг бололтой. Энэ ном, бас энэ жил уншсан Ж.Роулинсийн “Troubled blood” бүгд минийхээр урт боловч сонирхолтой гэсэн ангилалд хамрагдана.


Испани зохиолч бүсгүй Долорес Редондогийн гурван цуврал номоос сэдэвлэн бүтээсэн триллер кино. (The invisible guardian, The legacy of the bones, The offering to the storm) Баскийн хөндийн нэгэн голын эрэгт орших Элизондо хэмээх жижиг хотод 13 настай охин үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсанаар кино эхлэнэ. Яг ч аймшгийн кино биш боловч аймшгийн элементтэй, Солонгос, Япон аймшгийн кинонд айдаггүй юм байж би бүүр зүүдэлсэн гээд бод доо. Их үнэмшилтэй зүүд байгаад ч тэр үү, бүр санаанаас гардаггүй хэдэн өдөр бодогдсон. Триллер сонирхдог хүмүүст таалагдах нь эргэлзээгүй.

Энэ Баскийн нутаг үзэсгэлэнт сайхан байгальтай, аялал жуулчлалын бүсд тооцогддог юм билээ. Нэгэн сайхан өдөр Испани орноор аялаж, Баскид зочлох бизээ.


Mirage, The invisible Guest – триллерт дуртай хүмүүс бас үзээ байлгүй. Бичихээс залхуу хүрчихлээ. 

Crazy about her – энэ тун хөөрхөн, романтик кино байгаа. Нэг залуу клабт танилцаад нэг шөнийн явдал болоод өнгөрсөн бүсгүйдээ дурлачихжээ. Гэтэл нөгөө бүсгүй нь дахиж уулзахыг ч хүссэнгүй, утас шөрмөсөө ч өгсөнгүй. Өнөөх залуу хайж явсаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байгааг нь олж мэднэ.


Өөр олон гоё кино байгаа шүү, би эхлүүлээд л хаялаа.

No comments: