Wednesday, January 26, 2011

iPhone-д кракдсан аппликэшн суулгах

Интернетээс гоё аппликэшн олоод татсан чинь iPhone, iTouch-нд чинь суухгүй байна уу? Тэгвэл энэ зааврыг гүйцэтгээд үзээрэй. Үүний тулд iPhone, iTouch чинь кодыг нь гаргасан буюу jailbroken байх ёстой.
1. Кодыг нь гаргасан iPhone, iTouch-н дээрээ Cydia аппликэшнийг дуудаж уншуулна.
2. Manage -> Sources гээд ор.
3. Edit товчийг дараад Add гэдгийг сонго.
4. Гарч ирсэн цонхонд http://cydia.hackulo.us гэж оруулаад Add Source гэдгийг дар.

Tuesday, January 18, 2011

Book review #1

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjU4eANxlz_fy0y8SOwSdXz-RLY6TOFe_ITPuX5yOZq8YFE_4wLYOC3XEJEyctayAfhTw9DyC-ovkjDueMONZTC9a47moDaLEkyTOiJVtrfD_Fd3cyemwZ0zhuFtVcFgtMcEwp0KIxgt20/s1600/The_Alchemist.jpgAlchemist by Paulo Coelho
За энэ номыг уншья гэж зорьж байж уншлаа. Төсөөлж байснаас огт өөр бичлэгтэй, гол дүр нь залуу гэхээс өөр оноосон нэргүй уг ном урам зоригийг минь хурцалж, том мөрөөдөж, том зүйл рүү тэмүүлэх ёстойг минь сануулж өгөх шиг боллоо. Залуустаа заавал уншихыг зөвлөе.
5 stars

Sunday, January 16, 2011

Супервижн кабелийн телевиз больё оо!!!

Манайх шинэ байранд ороход би заавал тавиулна хэмээн хүлээсээр байж Супервижн кабелийн телевизийг тавиулсан юм. Анх тавьж өгөхдөө утсаар дуудахад хүмүүс нь хүрч ирээд суурилуулж өгөөд, гэрээ хийж суурилуултын хөлс болон ганц, хоёр сарын төлбөрөө аваад явсан юм.
Хэдий сувгуудын сонголт миний анх бодсон шиг тийм сайн байгаагүй ч HBO, AXN, MTV гээд үзэх дуртай цөөн тооны сувгууд гардаг байв. Удахгүй тоон системд шилжихээр олон гоё суваг үзэх нь гэж мөрөөддөг байлаа.

Movie review #4

Old boy
Миний үзсэн Солонгос кинонуудаас хамгийн шилдэг, зэвүүн триллер. Гэргий, охины хамтаар эгэл жирийн амьдралаар амьдарч байсан залууг хэн нэгэн олзолж, жижигхэн өрөөнд 15 жил хорино. Энэ хугацаанд тэр эхнэрийг хүн хөнөөж, энэ хэрэгт өөрийг нь сэжиглэж байгаа болоод охин нь асрамжийн газарт очсоныг телевизийн мэдээнээс олж мэднэ. Энэ киног триллер кинонд дуртай хэн бүхэнд санал болгож байна. 2008 оны судалгаагаар Азийн шилдэг 10 киноны нэгэнд багтсан.
5 stars

2011 оны төлөвлөгөө

  • Эрүүл саруул хөөрхөн хүүтэй болмоор байна.
  • Гэр бүлээрээ гадаад улс руу аялах. Тайланд ч юм уу далайн эрэгтэй орон руу явж элсэн хаялга дээр тарайж хэвтэх.
  • Ханийнхаа хичээлд туслах.
  • Нэг ном орчуулах.
  • Ажилдаа буцаж орох.
  • BI-ээр мэргэжил дээшлүүлэх.
  • Өрөө эрс багасгах.

Thursday, January 6, 2011

Fiona Apple

 90-ээд оны сүүлээр гарч ирсэн өөрийн дуртай нэгэн дуучинг танилцуулъя. 1977 онд төрсөн Фиона Эппл 1996 онд гаргасан анхны цомог Tidal-аар хөгжмийн ертөнцөд түрэн орж ирсэн бөгөөд цомгийн бүх дууг тэр өөрөө зохиожээ.  Энэ цомгийн Criminal хэмээх дуу нь Грэммийн шагнал хүртэж, олон тоогоор борлогдсон ч дараагийн 2 цомог нь анхны цомгийн амжилтийг гүйцсэнгүй. Алтернатив рок, жазз урсгалаар дуулдаг дуучны дөрөвдэх цомог энэ хавраас гарахаар болж байгаа ажээ.

Monday, December 20, 2010

Movie review #3

Whip It
Жүжигчин Дрю Берриморын найруулсан анхны кино, шинэхэн найруулагчийн кино гэхэд үнэхээр хөөрхөн кино байлаа. Би бараг дараалаад шахуу 2 үзсэн гээд л бодчих. Кинонд жижигхэн хотод амьдардаг өсвөр насны нэгэн охин санамсаргүй тохиолдлоор роликоор гулгах болсноор өөрийн уйтгартай амьдралаа бүрмөсөн өөрчлөнө.Блисс охины дүрд Жуно, Инсепшн кинонуудаар олны танил болсон Эллен Пейж тоглосон.
Онцлох: Усан сан дотор найз залуутайгаа уулздаг (яг ч уулзах биш юм аа) хэсэг их таалагдсан.

Wednesday, December 15, 2010

Луун шивээстэй бүсгүй

Шведийн зохиолч Стиг Ларссоны The Girl with dragon tattoo буюу Луун шивээстэй бүсгүй зохиол болон түүний үргэлжлэл 2 номыг шимтэн байж уншлаа. Ойрын үед ийм сонирхолтой, адал явдлаар дүүрэн ном уншсангүй, ер нь яг миний дуртай жанр. Түүний дээр гол дүр нь жинхэнэ "хатуу самар", мэдэхгүй чадахгүй юм гэж үгүй, долоон голтой хакер бүсгүй Лизбет Саландер гэж байгаа. Бас нэг гол дүр гардаг нь сэтгүүлч мэргэжлээсээ болоод ч тэр үү сониуч гэж найгүй, сайхан сэтгэлтэй дунд эргэм насны дур булаам эр Майкл Бломкист.

Monday, December 13, 2010

Movie review #2

Get him to the Greek
Энэ кинонд алдартай рок од Алдоугийн тоглолтыг зохион байгуулж, товлосон газарт хүргэх үүрэгтэй PR компанийн ажилтан залуугийн хөгтэй явдлын тухай өгүүлнэ. Рок од Алдоусын дүрийг та Forgetting Sarah Marshall гээд инээдмийн киноноос үзсэн ч байж магадгүй. Надад лав хөгжилтэй кино санагдсан, рок хамтлагийнхан нээрээ л нэг иймэрхүү амьдардаг байх.
Онцлох: Гол дүрийн залуугийн найз бүсгүйн санал болгосноор тэр хоёр Алдоутай нэг оронд орно.
Бас тэр бөгс рүүгээ мансууруулах бодис чихдэг хэсэг...

Tuesday, December 7, 2010

To wish or not to wish

АНУ-ын зохиолч Минди Класкийн "To wish or not to wish" номыг шудраад хаячхихлаа. Бродвэйн жүжигчин болох хүсэлтэй залуу бүсгүй Эринд удаа дараалан азгүй явдлууд тохиолдож, мань хүн сэтгэлээр унаад байлаа.
Тэгтэл түүний хагас цагаар ажилладаг кино театрын танил бүсгүй нь найз залуугийн хамтаар гадагшаа удаан хугацаагаар явахдаа Эринд хотын төвийн гайхалтай байрандаа нэг жил үнэ төлбөргүй амьдрахыг санал болгосноор бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ.
Энэ номонд хар бараан зүйл бараг л гарахгүй, хөнгөн жанраар бичигдсэн. Стресс бухимдал ихтэй амьдралаасаа түр ч атугай холдохыг хүсвэл уншаад үзэхийг бүсгүйчүүддээ зөвлөе.
3.5 star out of 5

Tuesday, November 2, 2010

Бөөстсөн түүх

Нэгэн сайхан өдөр хамаатны оюутан дүүгийн лаптопыг янзалж өгдөг баатар болж байгаад зөөврийн хардаа бөөстүүлчихсэн байдаг байна шд. (шүү дээ гэж бичихээр шал өөр утгатай болоод байна.)
Би 2007 онд билүү нэг зураг хөрөг, файлуудаа дискэн дээр бичиж авснаас хойш огт backup хийгээгүй, сүүлийн 3 жилийн бүх файл минь хандах аргагүй, бүгд exe өргөтгөлтэй, shortcut-ууд болоод хувирчихсан байв. Судлаад үзтэл энэ бараг 2 жилийн өмнө гарсан, нилээд popular virus байлаа.
Ажил, гэрийн компьютерүүд бүгд хамгаалалт сайтай, бөөсны дайрлагын тухай сонсож байснаас биеэр үзээгүй байсан миний бие ихэд сандран гайхаж гацлаа. Инээдтэй зүйл гэвэл бөөстэй эд зүйлийг цэвэрлэдэг хэд, хэдэн програмыг татаж авсан нь бүгд бөөстэй хардан дээр байлаа.

Woman of Otherworld: Bitten

Энэ номыг ихэд сонирхон уншиж дуусгалаа. Twilight шиг фантастик сэдэвтэй ном, кинонд дуртай хүмүүст таалагдах байх аа.
Үйл явдлын тухайд бага насандаа эцэг эхээ алдсан Елена охин айл, айл дамжин өсөхдөө хөөрхөн царай төрхөөсөө болж ихээхэн зовлон зүдгүүр үзжээ. Үүний ч улмаас тэрээр маш их сэтгэлийн тэнхээтэй, үзэсгэлэн гоо бүсгүй болон өсч, нас биенд хүрч сургуульд ороод өөрийн хүслээр сайхан амьдрах гэтэл ...
 нэгэн төгс төгөлдөр залуутай учрана. Тэр нь ердийн нэгэн залуу биш, хүн чоно байлаа.

Sunday, September 26, 2010

Twisted Lamb

Зэвүүн, гот ч юм шиг хар бараан, тэгсэн мөртлөө сонирхол татам зургууд үзмээр байна уу? Тэгвэл ийшээ орж үзээрэй. Twisted Lamb. Би жишээ болгон хэдийг тавьлаа.
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjpJoz8Z2JH69LoUuWcKe5t10t6fqnTfyNwvIqx1nZNaIuS0t62keqRiHuhytuZZR_VZbjMXWDPHu73fXIK-57DtB4wN8VnUbxGmz91yLMYJO-kDSjrkpUgUBHATZ35Sou6MAyXs42MVQhf/s1600/tddd01beaverjasonkimcqc04.jpg