Republic of Thieves and Red Seas Under Red Skies by Scott Lynch
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEigTEQk6mdctIF0iX-3wBP1qrwC2n7cwcykJdpz79j_IMDEGEY5qtFG4bvHSNMJIH3KjvctIYlMTtCjM4zJ1_J-39kbNyfr691TwCdN72kw0c-mWD-7DYsnfnNINr3IaAWPYRHTTb8AG9Q7/s200/2890090.jpg)
Norse Mythology by
Neil Gaiman
Нэйл Гайманы тухай юу ч хэлэх вэ дээ, тэр чинь
Нэйл Гайман шүү дээ. Миний мэдэхээр үлгэрийн, адал явдалт, сонирхолтой зохиолын
орчин цагийн гол төлөөлөгчдийн нэг байх. Шинэ үеийн Толкиен ч юм уу. Энэ
зохиолд Норвегийн үлгэр домгийн баялаг сангаас сорчлон түүж, бас баяжуулан
бичсэн олон үлгэрүүд гарна. Авенжерс, Марвелд Тор, Локи нарыг нөгөө л нэгэн
хэвийн, шударга ёсны төлөө тэмцэгч,
хүчирхэг Тор, хорон санаат Локигоор дүрсэлдэг бол энэ номонд Торыг хүчтэй,
жаахан мангуудуу, Локиг зальжин, овсгоотой, будлианыг эхлүүлэгч, бас
дуусгагчаар дүрсэлсэн нь илүү үнэн бодитой, сонирхолтой санагдсан. Би ч угаасаа
Локигийн фэн л дээ.
Educated by Tara
Westover
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiMcPJiEkpO4y7dRscWspD07tZUglUxJ_h1iiOKB4Lqx8vHxfl1ZXr2qj4B2RY8WkmDk3T3zzKIpUXeon5x7zctG_a-uccPBjV1-XsGh4KvqDciZh1nigkCTH1lnLw8DSjXfPWc6gPwP-48/s200/35133922.jpg)
Надад
үлдсэн гол санаа гэвэл хүүхэд өсгөж хүмүүжүүлэх америкийн "helicopter style", хятадын "tiger mom" шиг хүүхдийг бүр нэг бүх талаас
нь хамгаалаад, ямар нэг юмаар бэлдээд, хайрцаглаад, шахаад байлгүй, тодорхой
хэмжээ хязгаарын дотор тааваар нь өсгөхийг чухалчилсан. Бүтээлч талыг нь
хөгжүүлж байна, эсвэл хайрцагнаас гадуур сэтгэдэг болгож байна гээд хүүхдээ хэт
дураар нь, бусдыг сонсдоггүй, хүндэлдэггүй болгож хүмүүжүүлэхийг эсэргүүцдэг.
Надад
хувьдаа хүүхдийг амаа ангайх, үг хэлэх бүрт анализ хийгээд, авьяасыг нь
хөгжүүлж байна гэж элдэв дугуйланд явуулж шахах дэмий санагддаг . Унахдаа унаад
л, босохдоо босоод л, аяндаа биеэ даагаад, сураад л явбал зүгээр гэж боддог
миний философитой таарсан болоод ч тэр үү, энэ ном надад их таалагдсан.
Энэ номын монгол орчуулгыг уншсан, дажгүй гоё
орчуулсан байналээ.
No comments:
Post a Comment