Saturday, April 5, 2014

The Perks of being a Wallflower

Энэ зохиолд дотны найз нь амиа хорлож, хайртай эгч нь нас барсан болон бас бус явдлуудаас болж сэтгэл санаагаар хямарсан, дуугүй даруухан хүү Чарлигийн тухай өгүүлнэ. Санамсаргүй тохиолдлоор тэр дээд ангийн охин хүү хоёртой найзлах болсон нь түүний нэгэн хэвийн амьдралыг орвонгоор нь өөрчилжээ.
Чарлигийн ном унших дуртайг анзаарсан уран зохиолын багш Билл түүнд өөрийгөө олоход нь туслахуйц янз бүрийн сэдэвтэй номуудыг уншихыг даалгадаг байлаа. Тэр номын жагсаалт дажгүй санагдсан, уншихаар төлөвлөсөн зохиолуудаа хараар тодрууллаа.

Friday, February 28, 2014

Иван Денисовичын амьдралын нэг өдөр

Солженицыны Гулаг Ольтригийг уншиж дуусаад удаа ч үгүй байхад энэ номыг уншихыг нэг найз маань санал болгосон юм. Аа мэднэ, мэднэ саяхан ийм тийм ном уншсан гээд би тэр номыг нь авсан ч ширээн дээрээ сар гаруй хадгалсны эцэст нэгэн амралтын өдрийн өглөө эхлээд орой нь дуусгаж билээ.
Энэ тууж зохиолчдоо Нобелийн шагнал авчирсан бөгөөд Гулаг Ольтригийн нэгэн адил Оросын цөллөгийн бодит байдлыг ний нуугүй, энгийнээр өгүүлсэн ч ялгаатай тал нь зохиол Иван Денисович хэмээх эрийн нэгэн өдрийн амьдрал маягаар бичигджээ.

Tuesday, January 21, 2014

2014 онд хийх зүйлс

  • Долоо хоногт нэг удаа тогтмол усанд сэлэх. Тогтмол сэлж эхэлснээс хойш уушигны багтаамж сайжирч, уул хад руу авирахад ч ядрах нь багассан байсан.
  • Долоо хоногт нэг удаа 20-30 минутаар гүйх.
  • Ногоо жимс их идэж, махаа багасгах.
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон.
  • Хөмрөгийн гуравдах номыг эхний улиралд багтаж дуусгах.
  • Өөрийн номоо бичиж эхлэх. Ядаж нэг цэг тавинаа.

Sunday, January 12, 2014

Алуурчны охид

 Лулу, Мерри хоёрын хүүхэд нас амар байгаагүй ч Лулу эхийнхээ сануулахыг эс хайхран салаад удаж байгаа эцэгтээ хаалга тайлж өгсөн тэр өдөр шиг хэцүү өдөр байсангүй. Эцэг эхийнхээ муудалцаж эхлэхийг сонсоод Лулу тусламж дуудчихаад эргээд иртэл эцэг нь согтуугийн харгайгаар эхийг нь хөнөөж, бага охиноо хутгалж гэмтээчихээд амиа хорлохыг оролдож байв. Энэ явдлын дараа эцэг нь шоронд орж, харин хоёр охин асрамжийн газарт очжээ.

Thursday, December 26, 2013

2013 онд уншсан номнууд


Эдгээр номын талаарх тэмдэглэлээ цувруулаад оруулнаа.

Monday, March 25, 2013

Gone Girl - book review

Гайхалтай...
Goodreads-ын монгол уншигчдын клубын Хоёрдугаар сарын номоор шалгарсан энэ ном миний хамгийн дуртай триллер жанраар бичигдсэн байсан.
Нөхрийнхөө төрөлх, жижигхэн хотод нүүж ирээд 2 жилийн нүүр үзэж байсан бүсгүй гэнэт сураггүй алга болсноор үйл явдал эхлэнэ...


Sunday, February 3, 2013

Гулаг ольтриг

Коммунизмын үеийн улс төрийн шорон Гулагийн тухай Нобелийн шагнал хүртсэн  Александр Солженицыны бүтээл. Монгол орчуулга нь тэгтэл таалагдаагүй ч нэгт энэ бол уран гоёор бичсэн зохиол биш, хоёрт зохиолчийн хэлэх гэсэн санаа, гол агуулга нь ойлгомжтой байсан тул торсонгүй, уншаад дуусгачихлаа.
Энэ номыг уншаад хэдий би коммунизм, социализм барьж байгуулж байх үед амьдарч байгаагүй ч уншсан ном зохиолоосоо тэр үеийн хүмүүсийн талаар авсан мэдээлэл, төсөөлөл минь шал худлаа, жинхэнэ тархи угаасан байжээ гэдгийг ойлголоо. Хүмүүст ингэж ямар ч утгагүй ял оноож, өчнөөн жил сараар тарчлааж зовоон, бөөн бөөнөөр нь үхэл рүү нь илгээж байдаг...

Wednesday, August 8, 2012

Оройгүй сүм

Үнэхээр гайхалтай зохиол. Миний хувьд энэ ном хамгийн их зүйл бодогдуулж, сэтгэлд хүрсэн, бас дээрээс нь уйлуулсан. Ном их уншдаг гэчихээд энэ номыг өдий хүртэл уншиж амжаагүй явсандаа харамсмаар. Нөгөө талаар би харьцангуй төлөвшиж өөрийн гэсэн бодолтой болсон хойноо уншсан нь аз ч юм шиг. Багадаа уншсан бол их хүнд санагдаад таалагдахгүй байсан ч байж магадгүй.

Thursday, April 26, 2012

Chelsea Handler-ийн номууд

Америкийн stand-up comedian, хошин жүжигчин Челси Хэндлерийн номуудыг уншаад үзээрэй. Хөгжилтэй, бүтэлгүй явдлаар дүүрэн богино өгүүллэгүүдээс бүрдсэн эдгээр номыг инээхийг хүссэн насанд хүрсэн бүх хүнд уншихыг зөвлөх байна. Ёстой саваалгаад хаяна гэдэг болно шүү дээ.Номын нэрүүд нь хүртэл өвөрмөц.


Thursday, March 1, 2012

iPad 2-ийг jailbreak хийв

Өнгөрсөн жилээс хойш update хийгээгүй байсан iPad2-ыг 5.0.1 болгон сайжруулж jailbreak хийлээ. Өдөр болгон иймэрхүү юм хийдэг мэргэжлийн гар биш болохоор нэт ухаж хэрэндээ бас хөөрхөн ухамдав. Нэг өдөр дүү маань iPad-ийг crash болтгоод дахиад эхнээс нь бүхнийг хийх гэтэл мартчихсан байлаа.
Өөртөө болон өөр шигээ мартамхай хүмүүст зориулан доорхийг бичив.

RIP Amy Winehouse

Миний дуртай дуучид голдуу Англиас гаралтай. Миний бодлоор Америкт дуу хөгжмийн салбар шоу бизнес тал руугаа илүү хөгжсөн бол Англиас жинхэнэ чанартай, "чулуу" хамтлаг, дуучид төрөн гардаг юм шигээ. 90-ээд оныхноос Oasis, Radiohead, Suede, cүүлийн үед Amy Winehouse, Lily Allen, Duffy, Adele гээд дуртай хамтлаг дуучид минь дандаа л Brits байх юм.
Би гурван жилийн өмнөөс анх Эми Вайнхаусыг мэддэг болж дууг нь сонсож эхэлсэн. Back to Black цомгийг дахин дахин уйдахгүй сонсдог байлаа. Тэгээд нэг нетээс орж царайг нь харсан чинь ээж ээ...

Wednesday, September 28, 2011

Hunger games - book review

Дэлхий дээр юу ч юм болж улс орнууд оргүй арчигдсаны дараагаар одоогийн Америкийн нутаг дэвсгэр дээр (миний таамагласнаар) нэгэн улс босжээ. Энэ улс тархан байрласан 13 дүүрэгтэй агаад дүүрэг бүр өөр өөр төрлийн эд зүйлсээр нийслэлийг ханган нийлүүлэх үүрэг хүлээнэ . 13-р дүүрэгт цөмийн дэлбэрэлт болж холбоо тасарснаар 12 дүүрэг үлдсэн.
Энэ улс байгуулагдсан цагаас хойш жил бүр Hunger Game хэмээх наадам зохион байгуулдаг уламжлал тогтоод  70 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ наадамд дүүрэг бүрээс 14 – 18 насны эрэгтэй эмэгтэй хоёр оролцогч оролцох бөгөөд хэн оролцохыг сугалаагаар тодруулна. Hunger Game-ын нийт 24 оролцогчоос ганцхан ялагч тодрох учиртай. Амьд гарахын төлөөх тэдний тэмцлийг телевикзээр шууд дамжуулан үзүүлнэ. 74 дэх удаагийн Hunger Game-д  нүүрс бэлтгэн нийлүүлдэг, хамгийн ядуу 12-р дүүргээс 16 настай Кэтнис охин дүүгийнхээ өмнөөс оролцох болсноор үйл явдал өрнөнө.