Garbage
Saturday, April 9, 2016
Friday, April 1, 2016
Life is a half full glass
All factual evidences indicates for an instance, that in last 20 years americans' hea;th has improved at unprecendented spped - whether measured
Rather than rejoicing in great improvements in health, human race seem to be emphasizing how far away they still are from immortality.
Ямар номноос тэмдэглэж авснаа мартчихжээ.
Tuesday, March 15, 2016
I am Malala
and I didn’t speak out because I wasn’t a communist.
Then they came for the socialists,
and I didn’t speak out because I wasn’t a socialist.
Then they came for the trade unionists,
and I didn’t speak out because I wasn’t a trade unionist.
Then they came for the Jews,
and I didn’t speak out because I was not a Jew.
Then they came for the Catholics,
and I didn’t speak out because I was not a Catholic.
Then they came for me,
and there was no one left to speak for me.”
Excerpt From: Yousafzai, Malala. “I am Malala: The Story of the Girl Who Stood Up for Education and was Shot by the Taliban.” Orion, 2013-10-07T22:00:00+00:00. iBooks.
Sunday, January 31, 2016
Fine balance by Rohinton Mistry - book review
10 жилд Таагүрийг уншиж байснаас хойш Энэтхэгийн тухай ном уншиж байсангүй. Ерөнхийдөөө реалист маягаар бичигдсэн, Энэтхэгийн 70, 80-аад оны эгэл жилийн борчуудын амьдралыг маш тодорхой, дэлгэрэнгүй дүрсэлжээ.
2014 онд уншиж байсан ч зарим нэг үйл явдлууд санаанаас гарахгүй хоногшжээ, Энэтхэг гэхээр Дина, Ишвар, Ом, Манек нар л санаанд ордог болсон. Уншиж дуусаад үедээ бичсэн хэсэг бусаг тэмдэглэлүүдээс хуваалцвал:
Friday, January 15, 2016
Thursday, January 7, 2016
2016 оны төлөвлөгөө
Яанаа, жилийн төлөвлөгөө жилээс жилд улам даруухан болоод байна шүү. Нэг газраас төлөвлөгөө гаргахдаа хэт том төлөвлөх хэрэггүй, бас жилээр гэхээсээ илүү сар, сараар төлөвлөгөө гаргавал, тэгэхдээ жилд 6-с хэтрэхгүй зүйл төлөвлөвөл бүтэх нигуур өндөртэй гэж уншсан.
Wednesday, December 23, 2015
2015 оны мастер планы хэрэгжилт
2015 оны мастер план ч гэх шиг, яасан сүртэй нэр өгөөв дээ, 2015 оныг урам зоригоор дүүрэн л эхэлж дээ. Төгсгөлдөө бол ерөнхийдөө ядарч, амрахын түүс болсон маягтай. Хэрэгжилтийн тухайд гэвэл..
- Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө - энэ одоо 2014 оноос хойш явж байгаа ажил байна шүү, хаячих гэхээр бас чадахгүй юм аа.
- Хөмрөгийн гуравдах ном - гарсаан, гарсан.
Tuesday, December 22, 2015
Power of habit - book review
Дадал зуршлын хүч
Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.
Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.
- Ерөнхий санаа нь та ямар зуршилтай болмоор байна, түүндээ хүрэхийн тулд тэр зүйлээ хийсний дараа өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр шагнаж урамшуулж бай, тэгснээр тархинд чинь энэ зуршлыг хийхээр дараа нь ийм тааламжтай шагнал ирдэг гэсэн бодол төрөх болж, тухайн зүйлийг улам хиймээр санагдана, тэгээд хүн хийж байгаа зүйлдээ дуртай байхаар зуршил болгон хэвшүүлж чадна гэх юм уу даа. Би жаахан будлиантай тайлбарлачихав уу? За яахав, сонирхоод байвал өөрөө уншина биз.
Thursday, November 19, 2015
Dark world by Alexander McQueen
Миний дуртай загвар зохион бүтээгчдийн нэг Александр Маккуин байлаа. Английн загвар зохион бүтээгчийн бүтээл, даашинзууд нэг л тийм авангард, dark, punk…, Цаанаа л нэг зэвүүн, нууцлаг, үхэл үнэртэж, цус ханхлах мэт. Түүний сүүлчийн цуглуулга хар, улаан өнгөөр дүүрэн байсан нь үхлээ зөгнөж байжээ.
Wednesday, September 9, 2015
Martian by Andy Weir
Энэ зуны амралтаар сансар огторгуйгаар аялсан сайхан ном хэдийг уншиж, бүр амташлаа.
Энэ номын талаар хүмүүс ам сайтай, үнэлгээ өндөртэй байгааг анзаарсан ч Ангараг дээр ганцаараа байгаа хүний аж амьдрал тийм ч сонирхол татсангүй жил хэр явсны эцэст уншлаа, үүндээ ч харамссангүй.
Азгүй тохиолоор Ангараг гариг дээр ажиллаж байсан хөлгийн багаас Марк ганцаархнаа тэнд үлдэж хоцорчээ. Түүний амьд гарсныг дэлхийн түг түмэн хүн байтугай Ангараг гаригийг хэдийн орхиж явсан хөлгийн багийнхан нь ч мэдсэнгүй. Марк амьд гарахыг хүсч байгаа бол хэзээ нэгэн цагт аврагдах хүртэлх бүх хэрэгцээгээ өөрөө зохицуулахын тулд хамаг хүч, авьяас чадлаа дайчлах хэрэгтэй болов.
Wednesday, August 19, 2015
Hitchhiker’s guide to the Galaxy - book review
Үүнийг зөгнөлт зохиолд дурлагчдын дунд култ болсон зохиол гэж нэрлэж болох байх. Унших номын жагсаалтанд нилээд удсаны эцэст барьж аваад эхний 2 ботийг дуустал нь, 3 дахийг эхлүүлээд түр завсарлав.
Зохиол дэлхий 2 минутын дараа сөнөх болсноор эхлэнэ. Сөнөөх болсон шалтгаан тун энгийн, дэлхий маань Галактик даяар тавих хурдны зам дээр байрлаж таарчихаад байсан хэрэг. Мэдээж хэрэг, Галактикийн удирлагаас Дэлхийд анхааруулах бичиг аль 50 жилийн өмнө явуулсан байсан ч Дэлхийнхэн олж үзээгүй нь харамсалтай. Манай гол баатар Артур маань дэлхий дээр жуулчилж ирээд 10 жил шахам амьдарсан, харь гаригийн найзынхаа тусламжтайгаар азаар амьд гарснаар түүний сансрын адал явдлаар дүүрэн аялал эхэллээ. Энэ мэтийн ёжтой, егөөдсөн хэрнээ хөгжилтэй үзэгдлүүд, үгс олон гарсныг дурдаад баршгүй.Thursday, June 25, 2015
Hyperbole and a Half - book review
Энэ хагас галзуу, хагас өдрийн тэмдэглэл, хагас ноорог, хагас зургийн дэвтэр шиг номыг хагас өдрийн дотор уншжээ. Бараг гурван хагас жилийн өмнө уншихдаа бичиж байсан хагас дутуу тэмдэглэлээ хагас санамсаргүй оллоо.
- За ийм замбараагүй бичлэгтэй, дөрөвтэй хүүхэд зурсан юм шиг албаар муухан сараачсан зурагтай ном байж болдгийг мэдэж авлаа. Сүүлд мэдэхнээ зохиогч анх ийм бичлэгтэй блог хөтөлдөг байгаад тэр нь олны анхаарлыг татан шагнал авснаас үүдээд энэ номоо гаргажээ. Ер нь ном гэдэг чинь заавал дөрвөлжин ч байх албагүй, дотор нь ер нь юм бичсэн ч байх шаардлагагүй юм байна.
Tuesday, June 9, 2015
Love in time of cholera - book review
Галзуу солиотой гэмээр, ийм хайрын түүхийг Габриэл Гарсиа Маркез л бичиж чадах байх. Зуун жилийн ганцаардлыг уншсан хэн ч эл зохиолчийн бичсэн зохиол ердийн байх учиргүйг хүлээн зөвшөөрөх биз. Унших номын жагсаалтанд нилээд удаан явсны эцэст 6 сарын өмнө Англи явахдаа уншсан, анхны сэтгэгдлүүдээ мартсан нь харамсалтай.
Subscribe to:
Posts (Atom)










