Tuesday, January 21, 2014

2014 онд хийх зүйлс

  • Долоо хоногт нэг удаа тогтмол усанд сэлэх. Тогтмол сэлж эхэлснээс хойш уушигны багтаамж сайжирч, уул хад руу авирахад ч ядрах нь багассан байсан.
  • Долоо хоногт нэг удаа 20-30 минутаар гүйх.
  • Ногоо жимс их идэж, махаа багасгах.
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон.
  • Хөмрөгийн гуравдах номыг эхний улиралд багтаж дуусгах.
  • Өөрийн номоо бичиж эхлэх. Ядаж нэг цэг тавинаа.
  • Дууны үг бичиж үзэх. Энэ ер нь санаанд багтаад амархан санагдаад байгаа шүү.
  • Монголдоо аялах.
  • Гадагшаа аялах, одоогоор зүүн Европ, Туркийг сонирхож байна.
  • PMP авах.
  • Laptop, iPad, iPhone дээр зарцуулдаг цагаа багасгаж, үр ашигтай болгох. Kindle рүү шилжих. Бас утсаа зүгээр Nokia болговол нэмэртэй байж магадгүй.
  • Цэлмүүнийг балетанд явуулах.
  • Хүүхдүүдэд гэрийн багш авч, төгөлдөр хуур заалгах. Сонирхох эсэхийг нь ядаж мэдэх хэрэгтэй байх.
  • Хань нөхрийг йогад явуулах.
  • Буудлагын курсэд явах.
  • Кэндо, фэнсингд ядаж нэг удаа явж үзэн сонирхох, чадах эсэхээ мэдэж авах. Би ч ер нь тулааны урлагт дуртай л даа.
  • АНЬС
  • 14 онд унших номын жагсаалтаа гаргах

5 comments:

Miso.somi said...

Амжилт би бас нээх зузаан улаан дэвтэр нээчихээд л төлөвлөгөөгөө бичээд л явж байна даа бүгдийг нь биелүүлэхийг ерөөе

Saikhnaa Ch said...

Thanks @Miso. Chamd ch bas amjilt xuseye

Hosoo Bayaraa said...

Үнэхээр мундаг юм аа . Бас гайхалтай. Таны блог-ыг уншаад өөрөөсөө ичлээ. Бас таниар бахархлаа :)

Hosoo Bayaraa said...

Үнэхээр мундаг юм аа . Бас гайхалтай. Таны блог-ыг уншаад өөрөөсөө ичлээ. Бас таниар бахархлаа :)

Saikhnaa Ch said...

Thanks @Hosoo Bayaraa. Namaig ix olon yanziin um xiixeer tolovloson bna ged baxarxaad bna u, bi zarimiig n xiij amjaagui ee. kk