Monday, March 22, 2010

Эхлэлийн эхлэл

Айзэк Азимовын бичсэн Эхлэлийн эхлэл номыг саяхан уншиж дуусгалаа. Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэж орчуулагч Мэргэн орчуулжээ.



Энд хүн төрөлхтөн, амьд бодис, дэлхий, орчлон ертөнцийн үүслийн тухай өгүүлэх бөгөөд түүх, болон шинжлэх ухааны сэдэвтэй ном сонирхдог хүмүүст санал болгох байна. Хэдийгээр би арван жил түүхийн хичээл үзэж асуугдаад онц авдаг, дараагаар нь түүхийн холбогдолтой элдэв дээдийн ном уншиж байсан ч энэ номыг уншаад авсан шигээ системтэй мэдлэг мэдээлэл олж аваагүй гэж хэлэх байна.
Бас орчуулга нь тун дажгүй, монгол телевизээр гардаг кинонуудыг орчуулдаг байсан Мэргэн гуай орчуулжээ. Ганц уншаад орхичих ном биш тул дараа англи дээрх эх хувийг нь олж уншинаа.
Бичлэгийн хувьд тун энгийн, хэнд ч ойлгомжтой. Азимов анх хязгааргүй хоосон ахуйд болсон тэсрэлтээс нарны аймаг хэрхэн үүссэн, түүнчлэн нарны аймгийн гуравдах гариг болох дэлхий дээр агаар мандал, цаашилбал амьд бодис, амьдрал хэрхэн үүссэн түүхийг сонирхолтой дүрсэлсэн. Миний хувьд хамгийн сонирхол татсан хэсэг бол амьгүй зүйлээс амьд бодис үүсэх, тухайлбал хамгийн жижиг амьд зүйл болох вирусны тухай байлаа.
за тэгээд уншихыг хүсвэл Интер номын дэлгүүрт байналээ.

Жич: Энэ бичлэгийг бараг жилийн өмнө бичсэнээ энд тавьлаа.

5 comments:

Od said...

Би уншсан үргэлжлэлийг нь уншмаар юм блээ... Муухай санаатай гарагийнхан байгам шүү Психохисторий гээд гараад байдаг билүү

Saikhnaa said...

Хөмрөгийн тухай чи ярьж байна уу? Үргэлжлэлийг нь удахгүй гаргана, гаргамагцаа мэдэгдэмз.
Хөмрөг Сонирхлыг чинь татсанд туйлын баяртай байна.

Udwal Olzii said...

hi ene nomni talaar towchhon yriad ogooch thv?

Udwal Olzii said...

hi ene nomni talaar towchhon yriad ogooch thv?

S said...

http://www.nepko.mn/product/981.shtml
Товч танилцуулга энэ байна. Тэгэж байгаад Хөмрөг дээр пост оруулъя. :)