Wednesday, May 25, 2016

On the road - book review


Энэ ном олон газраас гаргасан заавал унших, эсвэл шилдэг зохиолуудын жагсаалтанд дандаа давхиж явдаг тул нэг л өдөр бариад авлаа. Эхэндээ ч нээх таалагдсангүй, их сонин ном санагдаад уншаад л байлаа, яваандаа номын бичлэг, аясыг ойлгоод ирэхээр ердийн номтой адилгүйг нь, тэдэнтэй харьцуулах шаардлагагүйг ойлгоод ирлээ.
Ерөнхийдөө бас л элдэв жагсаалтанд дээгүүр давхидаг Catcher in the Rye-тай төсөөтэй, нэрнээсээ ч ойлгомжтой, хэдэн нөхдүүд ийш, тийшээ аялаад л байх нь тэр. Дайны дараахан нэгэн хэвийн амьдралаас уйдсан, ер нь хийх юмаа олж ядсандаа тэд онц чухал зорилгогүйгээр Америкийг хөндлөн гулд туулж, замдаа элдэв янзын хүмүүс, адал явдалтай учрана.