Monday, December 20, 2010

Movie review #3

Whip It
Жүжигчин Дрю Берриморын найруулсан анхны кино, шинэхэн найруулагчийн кино гэхэд үнэхээр хөөрхөн кино байлаа. Би бараг дараалаад шахуу 2 үзсэн гээд л бодчих. Кинонд жижигхэн хотод амьдардаг өсвөр насны нэгэн охин санамсаргүй тохиолдлоор роликоор гулгах болсноор өөрийн уйтгартай амьдралаа бүрмөсөн өөрчлөнө.Блисс охины дүрд Жуно, Инсепшн кинонуудаар олны танил болсон Эллен Пейж тоглосон.
Онцлох: Усан сан дотор найз залуутайгаа уулздаг (яг ч уулзах биш юм аа) хэсэг их таалагдсан.

Wednesday, December 15, 2010

Луун шивээстэй бүсгүй

Шведийн зохиолч Стиг Ларссоны The Girl with dragon tattoo буюу Луун шивээстэй бүсгүй зохиол болон түүний үргэлжлэл 2 номыг шимтэн байж уншлаа. Ойрын үед ийм сонирхолтой, адал явдлаар дүүрэн ном уншсангүй, ер нь яг миний дуртай жанр. Түүний дээр гол дүр нь жинхэнэ "хатуу самар", мэдэхгүй чадахгүй юм гэж үгүй, долоон голтой хакер бүсгүй Лизбет Саландер гэж байгаа. Бас нэг гол дүр гардаг нь сэтгүүлч мэргэжлээсээ болоод ч тэр үү сониуч гэж найгүй, сайхан сэтгэлтэй дунд эргэм насны дур булаам эр Майкл Бломкист.

Monday, December 13, 2010

Movie review #2

Get him to the Greek
Энэ кинонд алдартай рок од Алдоугийн тоглолтыг зохион байгуулж, товлосон газарт хүргэх үүрэгтэй PR компанийн ажилтан залуугийн хөгтэй явдлын тухай өгүүлнэ. Рок од Алдоусын дүрийг та Forgetting Sarah Marshall гээд инээдмийн киноноос үзсэн ч байж магадгүй. Надад лав хөгжилтэй кино санагдсан, рок хамтлагийнхан нээрээ л нэг иймэрхүү амьдардаг байх.
Онцлох: Гол дүрийн залуугийн найз бүсгүйн санал болгосноор тэр хоёр Алдоутай нэг оронд орно.
Бас тэр бөгс рүүгээ мансууруулах бодис чихдэг хэсэг...

Tuesday, December 7, 2010

To wish or not to wish

АНУ-ын зохиолч Минди Класкийн "To wish or not to wish" номыг шудраад хаячхихлаа. Бродвэйн жүжигчин болох хүсэлтэй залуу бүсгүй Эринд удаа дараалан азгүй явдлууд тохиолдож, мань хүн сэтгэлээр унаад байлаа.
Тэгтэл түүний хагас цагаар ажилладаг кино театрын танил бүсгүй нь найз залуугийн хамтаар гадагшаа удаан хугацаагаар явахдаа Эринд хотын төвийн гайхалтай байрандаа нэг жил үнэ төлбөргүй амьдрахыг санал болгосноор бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ.
Энэ номонд хар бараан зүйл бараг л гарахгүй, хөнгөн жанраар бичигдсэн. Стресс бухимдал ихтэй амьдралаасаа түр ч атугай холдохыг хүсвэл уншаад үзэхийг бүсгүйчүүддээ зөвлөе.
3.5 star out of 5