Friday, February 25, 2011

Супервижнийг шүүмжлэх нь 2

Давахгүй гэсэн даваагаар гурав давав гэгчлэн манайх Супервижн тавиулав. :P  Өөр ямар ч сонголт байгаагүй юм л даа. Би тэнд ажилладаг ганц ч хүн танихгүй, тэгэхээр намайг ямар нэгэн зорилгоор тэднийхийг муучлах гэсэн гэж битгий бодоорой. Харин ч одоо энэ явдлаас хойш нилээд хэд хоногийн дараа, бараг мартаад уур хилэн унтарсан үедээ бичлээ.

Tuesday, February 15, 2011

iPhone-ыг модем болгон ашиглах нь

Та iPhone-той бол 3G орсон хаанаас ч интернетэд өндөр хурдаар холбогдож мэдээлэл авах боломжтой. (3G ороогүй газраас ч гэсэн Edge-ээр удаан гэхгүй бол холбогдож болно.) Тэгвэл бүр өндөр хурдны модем болгон ашиглаж болдгийг мэдэх үү?
Үүнийг тулд таны утас кодыг нь гаргасан буюу jailbroken байх ёстой бөгөөд дараах зааврыг дагаарай.
  1. Cydia-аар орон June Fabrics-ийн PdaNet хэмээх аппликэшнийг татаж  суулгана. Үнэгүй хувилбарыг та 14 хоногийн туршид чөлөөтэй ашиглах боломжтой.
  2. PdaNet-ийг wifi болон USB горимын аль алинд ашиглах боломжтой ч найдвартай холболт үүсгэхийн тулд би  USB-ийг илүүд үздэг. USB горимд ашиглахдаа та ийшээ орж, өөрийн ҮС-тээ тохирох desktop client-ийг суулгаарай.
  3. Ингээд утсан дээрх PdaNet-ээ ажиллуулна.
  4. Компьютер дээрх desktop client-ээс connect хийн холбогдсоноор та интернетэд өндөр хурдаар холбогдоно.

Thursday, February 10, 2011

Mac laptop руу Мини СД хийж болохгүй шүү!!!

Интернетийн гачаалд ороод хүнээс G-mobile-ын утсыг нь түр хэрэглэхээр гуйж авав. Тэгтэл тэр нь G-mobile-ын утаснууд дотроос интернетэд холбогдохдоо хамгийн удаан нь байж таарав. Тэр утсаа өөр хүний G-mobile-ын модемоор солиод хэрэглэхээр болтол ... Mac, Linux, Windows-ын бүгдийн инсталлыг дагуулсан мини СД дагаж ирлээ.
Би Mac-ын хэрэглэгч болоод удаагүй болохоор мини СД-ыг уншдаг ч үгүй, таньдаг ч үгүй гэдгийг нь мэдэхгүй шууд л шургуулж орхитол буруудлаа.
Гаргаж авах гэж янз янзаар нилээд оролдсоны эцэст интернетээс маш аятайхан арга олсон нь:
нэрийн хуудас ч юм уу, төлбөрийн картны нэг талд скоч 2 тийш нь харуулж наагаад СД-ний дээгүүр аятайхан шургуулаад сайн дар. Тэгээд татаад гаргаад ир. Би ганцхан оролдогоор СД-ийг амжилттай гаргаж ирж чадсан шүү.