Tuesday, December 11, 2018

2018 оныг үдье

Хүүе ээ, миний блог ийм болчихсон билүү? Ямар сонин болгоцийм бэ?

  • AC ажиллагааг дуусгасан - Английн сургуулиас цол авлаа шүү дээ. 
  • Энэ жил номыг зөвхөн уншина - яг тэглээ, уншаад л байлаа.. 20-оод ном уншлаа, ганц ч review бичсэнгүй. 
  • Зураг  - Ур чадвар сориогүй, хэтэрхий амархан л болохоос биш уул толгодын сэдвээр 2 ч зураг зурсийн шд.  
  • Ноднин зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана - Зүүн аймаг руу яваагүй, ялаа шумуул ихтэй, аялах газар байхгүй ч гэсэн үү, дарга нар баруун тийшээ явна гээд явсан. Очиж үзээгүй газраас  Завхан аймгийн Улаан нууранд очсон. Сайхан газар байна лээ. 
  • Намар, өвлөөс Австрали руу аялах - Австрали руу аялсан, сайхан жаргацан орон байна. Худалдагчаа харьж амар гээд дэлгүүр нь 6 цагаас хаачихдаг, оффис ихэвлчэн 7-3 цагийн хооронд ажилладаг, хаа сайгүй нийтийн наран шарлагын газар, тоглоомын талбай, усан сан гээд ард иргэд нь ажил амьдралаа тааруулж, амарч зугаалсан сайхан улс байналээ. Жигтэйхэн халуун л юм билээ. 

Friday, February 9, 2018

2018 онд бас юу ч хийхгүй ээ

Юу ч шинээр төлөвлөхгүй, ном уншаад л, кино үзээд л enjoy хийж өнгөрөөнө. Өмнөх онуудын төлөвлөөд хийгээгүй зүйлсээс заримыг нь гүйцээнэ.
  • AC ажиллагааг дуусгажийн. 
  • Энэ жил номыг зөвхөн уншина. 
  • Ноднин кодоор буддаг зураг будаж, гэртээ өлгөсөөн, тэгээд дараа нь өөрөө 2 жижкэн зураг зурсан. Ер нь бийр, будагтай ноцолдох их таалагдсан, энэ жил арай том зураг зурнаа.
  • Зун зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана. 
  • Намар, өвлөөс Австрали руу аялах
  • Тань руу нүүж явна аяыг төгөлдөр хуураар дарж сурах - за энэ ч естой 5 жилийн дараа л бүтэх байх, гэхдээ оруулчихъя. 
  • Self leadership 

Friday, January 19, 2018

2017 оны уншлага

Өнгөрсөн жил төлөвлөснөөс арай илүү, 27 ном уншсан байна. Эхний хоёр эгнээ бараг бүгд л 5 одууд, дараагийн эгнээ 4 од, сүүлийн хоёр эгнээ 3 од.