Wednesday, April 27, 2011

Book review #3


To kill a mockingbird
Америкийн сонгодог зохиолуудын нэгт тооцогддог энэ ном надад их таалагдсан. Гэнэн томоогүй, дэггүй охины  нүдээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг цаг үеийн тухай хөгжилтэй, хөнгөн маягаар бичигдсэн. Номд гардаг гол үйл явдал гэвэл цагаан арьст бүсгүйг хүчиндсэн гэсэн хэргээр нэгэн хар арьст залуу шүүгдэх агаад түүнийг зохиолын гол баатар охин Скотын аав өмгөөлнө. Хар арьстай эрийг цагаан хүн өмгөөлөх нь тухайн үед, ялангуяа тэр хөдөө тосгонд байж болшгүй хэрэг байв. 
5 stars

Thursday, April 21, 2011

Movie review #6

Гэртээ суусан биш, кино номыг машиндаж өгч байна. Одоо сүүлийн үед үзсэн бүх киногоо биш, таалагдсанаа түүж бичихээр шийдлээ.
The Last Night
Английн Кайра Найтли, Австралийн Сэм Вортинтон буюу Аватарын залуу, Америкийн Эва Мендес, Францын Guillaume Canet гээд орон орны жүжигчид тоглосон. Нөхөр нь ажлынхаа нэгэн бүсгүйтэй томилолтоор явсан хойгуур эхнэр нь хуучны амрагтайгаа тааралдана. Гэр бүлийн амьдрал, хайр дурлал, араар тавилтын тухай өгүүлсэн энэ мелодрам кино Closer-тэй төстэй.
4.5 stars

Friday, April 1, 2011

Book Review #2

Life of Pi
Номд олгодог олон олон шагналын эзэн болсон энэ зохиолд Пигийн амьдралын тухай өгүүлнэ. Энэтхэгт амьтны хүрээлэн ажиллуулдаг байсан нэгэн гэр бүл Канад руу цагаачлахаар усан онгоцоор явж байгаад осолдоно. Бага хүү Пи аврах завинд хүрч чадсанаар амьд гарсан ч хэн ч түүнийг аврах гэж ирсэнгүй, хязгааргүй уудам далайд 227 өдрийг Ричард Паркер хэмээх сүрхий нэртэй бенгалын барын хамтаар өнгөрөөнө. Энэ номыг хэн бүхэнд уншихыг зөвлөх байна.
5 stars