Thursday, December 25, 2014

Аяллын тэмдэглэл Истанбулд #2

Буудлын өрөө маань буудлын ар руу харсан умгар цонхтой, жижигхэн өрөө болж таарав. Анх захиалахдаа өндөр давхарт гэж захисан ч 2 давхрын өрөө өгчихсөн байсан ч нэхэл дагал бололгүй орхилоо. Угаасаа ирж унтахаас өөрөөр удаан байх биш.
Эртлэн босож өглөөний цайгаа уучихаад гартал бороо асгаж байлаа. Истанбул тийм хүйтэнгүй ч өдөржин бороотой байсан тул жаахан зутарч, хоолой өвдсөн. Шүхэр бариад гараад алхаж гарлаа. 
 Иймэрхүү жижигхэн гоёмсог байшин хаа сайгүй

Wednesday, December 24, 2014

Аяллын тэмдэглэл - Онгоцонд #1

Turkish Airlines-р Истанбул руу нисч  замдаа Бишкекийн Манас онгоцны буудлаас түлшээ цэнэглэлээ. Манайхтай адилхан санагдсан зүйлсээс дурдвал авсаархан онгоцны буудал, хүмүүсийн царай зүс, дэлгүүр дэх Киргиз гар урлал, эсгий шаахай гээд олон байлаа. Харин манай онгоцны буудал дээр Мөнгөн завьяа гээд хаа сайгүй байдаг дотоодын алт мөнгөн эдлэлийн дэлгүүр нээвэл их дажгүй байх юм шиг санагдсан.

Saturday, April 5, 2014

The Perks of being a Wallflower

Энэ зохиолд дотны найз нь амиа хорлож, хайртай эгч нь нас барсан болон бас бус явдлуудаас болж сэтгэл санаагаар хямарсан, дуугүй даруухан хүү Чарлигийн тухай өгүүлнэ. Санамсаргүй тохиолдлоор тэр дээд ангийн охин хүү хоёртой найзлах болсон нь түүний нэгэн хэвийн амьдралыг орвонгоор нь өөрчилжээ.
Чарлигийн ном унших дуртайг анзаарсан уран зохиолын багш Билл түүнд өөрийгөө олоход нь туслахуйц янз бүрийн сэдэвтэй номуудыг уншихыг даалгадаг байлаа. Тэр номын жагсаалт дажгүй санагдсан, уншихаар төлөвлөсөн зохиолуудаа хараар тодрууллаа.

Friday, February 28, 2014

Иван Денисовичын амьдралын нэг өдөр

Солженицыны Гулаг Ольтригийг уншиж дуусаад удаа ч үгүй байхад энэ номыг уншихыг нэг найз маань санал болгосон юм. Аа мэднэ, мэднэ саяхан ийм тийм ном уншсан гээд би тэр номыг нь авсан ч ширээн дээрээ сар гаруй хадгалсны эцэст нэгэн амралтын өдрийн өглөө эхлээд орой нь дуусгаж билээ.
Энэ тууж зохиолчдоо Нобелийн шагнал авчирсан бөгөөд Гулаг Ольтригийн нэгэн адил Оросын цөллөгийн бодит байдлыг ний нуугүй, энгийнээр өгүүлсэн ч ялгаатай тал нь зохиол Иван Денисович хэмээх эрийн нэгэн өдрийн амьдрал маягаар бичигджээ.

Tuesday, January 21, 2014

2014 онд хийх зүйлс

  • Долоо хоногт нэг удаа тогтмол усанд сэлэх. Тогтмол сэлж эхэлснээс хойш уушигны багтаамж сайжирч, уул хад руу авирахад ч ядрах нь багассан байсан.
  • Долоо хоногт нэг удаа 20-30 минутаар гүйх.
  • Ногоо жимс их идэж, махаа багасгах.
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон.
  • Хөмрөгийн гуравдах номыг эхний улиралд багтаж дуусгах.
  • Өөрийн номоо бичиж эхлэх. Ядаж нэг цэг тавинаа.

Sunday, January 12, 2014

Алуурчны охид

 Лулу, Мерри хоёрын хүүхэд нас амар байгаагүй ч Лулу эхийнхээ сануулахыг эс хайхран салаад удаж байгаа эцэгтээ хаалга тайлж өгсөн тэр өдөр шиг хэцүү өдөр байсангүй. Эцэг эхийнхээ муудалцаж эхлэхийг сонсоод Лулу тусламж дуудчихаад эргээд иртэл эцэг нь согтуугийн харгайгаар эхийг нь хөнөөж, бага охиноо хутгалж гэмтээчихээд амиа хорлохыг оролдож байв. Энэ явдлын дараа эцэг нь шоронд орж, харин хоёр охин асрамжийн газарт очжээ.