Tuesday, January 21, 2014

2014 онд хийх зүйлс

  • Долоо хоногт нэг удаа тогтмол усанд сэлэх. Тогтмол сэлж эхэлснээс хойш уушигны багтаамж сайжирч, уул хад руу авирахад ч ядрах нь багассан байсан.
  • Долоо хоногт нэг удаа 20-30 минутаар гүйх.
  • Ногоо жимс их идэж, махаа багасгах.
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон.
  • Хөмрөгийн гуравдах номыг эхний улиралд багтаж дуусгах.
  • Өөрийн номоо бичиж эхлэх. Ядаж нэг цэг тавинаа.

Sunday, January 12, 2014

Алуурчны охид

 Лулу, Мерри хоёрын хүүхэд нас амар байгаагүй ч Лулу эхийнхээ сануулахыг эс хайхран салаад удаж байгаа эцэгтээ хаалга тайлж өгсөн тэр өдөр шиг хэцүү өдөр байсангүй. Эцэг эхийнхээ муудалцаж эхлэхийг сонсоод Лулу тусламж дуудчихаад эргээд иртэл эцэг нь согтуугийн харгайгаар эхийг нь хөнөөж, бага охиноо хутгалж гэмтээчихээд амиа хорлохыг оролдож байв. Энэ явдлын дараа эцэг нь шоронд орж, харин хоёр охин асрамжийн газарт очжээ.