Tuesday, November 2, 2010

Woman of Otherworld: Bitten

Энэ номыг ихэд сонирхон уншиж дуусгалаа. Twilight шиг фантастик сэдэвтэй ном, кинонд дуртай хүмүүст таалагдах байх аа.
Үйл явдлын тухайд бага насандаа эцэг эхээ алдсан Елена охин айл, айл дамжин өсөхдөө хөөрхөн царай төрхөөсөө болж ихээхэн зовлон зүдгүүр үзжээ. Үүний ч улмаас тэрээр маш их сэтгэлийн тэнхээтэй, үзэсгэлэн гоо бүсгүй болон өсч, нас биенд хүрч сургуульд ороод өөрийн хүслээр сайхан амьдрах гэтэл ...
 нэгэн төгс төгөлдөр залуутай учрана. Тэр нь ердийн нэгэн залуу биш, хүн чоно байлаа.

Мөнөөх залуу нь түүнийг хазаж, өөрсдийн нэгэн болгосноор түүний шинэ амьдрал эхлэнэ.
Энэ зохиол нь анх 1999 онд бичигдсэнээс хойш нийт 11 цуврал гарсан, хүмүүсийн дуртай цуврал юм байна.
Уншихыг хүсвэл хаягаа үлдээгээд надаас pdf, e-book хэлбэрээр авч болно шүү.

No comments: