Sunday, January 16, 2011

Movie review #4

Old boy
Миний үзсэн Солонгос кинонуудаас хамгийн шилдэг, зэвүүн триллер. Гэргий, охины хамтаар эгэл жирийн амьдралаар амьдарч байсан залууг хэн нэгэн олзолж, жижигхэн өрөөнд 15 жил хорино. Энэ хугацаанд тэр эхнэрийг хүн хөнөөж, энэ хэрэгт өөрийг нь сэжиглэж байгаа болоод охин нь асрамжийн газарт очсоныг телевизийн мэдээнээс олж мэднэ. Энэ киног триллер кинонд дуртай хэн бүхэнд санал болгож байна. 2008 оны судалгаагаар Азийн шилдэг 10 киноны нэгэнд багтсан.
5 stars

Spread
Царайлаг залуу Никки Лос Анжелест ахимаг насны баян авгайчуулын өвөр дамжин тансаг амьдралаар амьдрахдаа ажил хийх, үе тэнгийн өөртөө тохирсон найз бүсгүйтэй болох талаар өчүүхэн ч боддоггүй нэгэн байлаа. Баян найз бүсгүйнхээ ганган машинаар зугаалж яваад цайны газарт тэрээр нэгэн бүсгүйтэй танилцаж татагдсан ч бүсгүй түүнийг үл тооно. Зөөгч бүсгүйн төлөө Никки тансаг амьдралаа орхиж чадах эсэхийг та өөрөө үзээрэй.
3.5 stars
Easy A
Коллежийн оюутан бүсгүй санамсаргүй хэлсэн худал үгнээсээ болж сургуулийнхаа хамгийн явдалтай охинд тооцогдох болсон ч Олив энэ буруу ойлголтыг засах гэж оролдсонгүй. Гэсэн ч удалгүй энэ бүхэн түүний хяналтаас гарч эхлэхэд тэр ямар нэг зүйл хийх хэрэгтэйгээ ойлгоно.
3 stars
I saw a devil
Айхтар зэрлэг солонгос кино. Ганцаараа яваа залуу бүсгүйчүүдийг хүчирхийлж, тамлан алдаг алуурчин эр ээлжит хохирогчоо сонгохдоо түүний сүйт залуу хэн болох талаар өчүүхэн ч анхаарсангүй. Гэтэл тэр өөртөө үхэл дуудсан хэрэг болжээ. Old boy-ийн найруулагчийн найруулсан кино байхаар нь сонгож үзсэн ч тэгтэл санаанд хүрсэнгүй.
2.5 stars 
Winter's Bone
Олон кино наадмаас шагнал хүртсэн энэ кино миний төсөөлсөн болоод үзэж байсан америк кинонуудаас их өөр, хар бараан төрлийн кино байв. Америкийн хойд нутаг дах ядуу зүдүү нэгэн айлын амьдрал гарах бөгөөд мансууруулах бодис үйлдвэрлэгчидтэй удаан хугацааны туршид холбогдож байсан эцэг нь байшингаа барьцаанд үлдээгээд сураггүй алга болоход 17 настай охины толгой дээр энэ бүх будлианы учрыг олох ажил бууж ирнэ.
2 stars
 Disappearance of Alice Creed
Сүүлийн үеийн нилээд хэдэн блокбастер кинонд тоглосон үзэсгэлэнт Жемма Аттертоны тоглосон англи стилийн кино. Бас л санаснаас шал өөр, баян айлын охиныг нүүрээ хар багаар далдалсан хоёр хүн барьцаалан эцгээс нь мөнгө нэхнэ. Кинонд үйл явдал хаашаа яаж эргэхийг тааварлах аргагүй, хачирхалтайгаар өрнөнө.
1.5 stars
Somewhere
Оскарын шагналт София Копполагийн найруулсан, баахан шагнал хамаад байсан киног хэрэг болгон үзсэн ч миний сонирхдог төрлийн кино биш байлаа. Софигийн найруулсан "Орчуулгын алдаа" киноны нэгэн адил, үйл явдалгүй, меланхолик стилийн манарсан кино. (Киноны тийм жанр гэж байдаггүй байх, гэхдээ надад тэгэж санагдаад.)
1 star


No comments: