Friday, February 25, 2011

Супервижнийг шүүмжлэх нь 2

Давахгүй гэсэн даваагаар гурав давав гэгчлэн манайх Супервижн тавиулав. :P  Өөр ямар ч сонголт байгаагүй юм л даа. Би тэнд ажилладаг ганц ч хүн танихгүй, тэгэхээр намайг ямар нэгэн зорилгоор тэднийхийг муучлах гэсэн гэж битгий бодоорой. Харин ч одоо энэ явдлаас хойш нилээд хэд хоногийн дараа, бараг мартаад уур хилэн унтарсан үедээ бичлээ.

  1. 455082-оор утасдаж гэртээ СВ тавиулах захиалга өгөх гэтэл ажилтан нь манай байранд СВ орсон эсэхийг мэдэхгүй байж бүрэн итгэлтэйгээр үгүй ээ, танай байранд ороогүй, сараас наашгүй гэж хэлэв. Тэгэхээр нь итгээд явж байтал 7 хоногийн дараа байрныхаа эгчээс СВ ороод 2 ч долоо хонож байгааг мэдлээ. 
  2. Нэг юм холболтын инженертэй нь холбогдож тавиулъя гэтэл танайхаар ганцхан удаа ороод гарна шүү, бараг байхгүй бол хохь чинь шүү гэдэг байгаа. Холболт хийх гээд ирэхээр нь инженерийг утсаар тоглож хэлсэн байлгүй гэж бодоод хэлсэн чинь жишим ч хийдэггүй байна шүү.
  3. Холболтоо хийх гээд гарахдаа надаар нэг цаасан дээр гарын үсэг зуруулахаар нь хартал үзүүлсэн үйлчилгээ гэснээ сайн гээд өөрсдөө бөглөчихсөн байвал яах уу? Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг ингээд өөрсдөө бөглөчихдөг юм уу гэсэн чинь кабель чинь гоё л гарч байгаа биз дээ гэнэээ... 
Монголд хэрэглэгчээ хүндэлж, жинхэнэ үйлчилгээ үзүүлж хэзээ сурах бол доо. Өнгөрсөн сард Мэжикнетээс утасдаж үйлчилгээнийхээ талаар санал асууж байсан нь үнэхээр таалагдсан шүү.
Өө нээрээ эхний сард тэр алтан багцыг нь жирийн багцын үнээр үзүүлж байгаа, 110 сувгийг эхнээс нь солиод 30 хүрээд л залхуу хүрчих юм билээ. :P

2 comments:

Ганзо said...

Дураараа муусайн духнууд вэ дээ. Манай гэрийнхэн Сансар кабелиа л санаад байгаа. Энгийн багц үзсэнээс Сансар хавьгүй илүү юм.

Zangga said...

tegdimo uilchilgee mash muu! neg udur zuragt gardaggui yasan yu bolov gsn chin cable box avku bol cable tasalna gedin ene chin odoo helj yarij boldguim bhda teed nuguuhin avtal ter box n gatsaad garku bolchino, uneheer muu ajilladag baiguullagooo sanal neg bna