Thursday, April 21, 2011

Movie review #6

Гэртээ суусан биш, кино номыг машиндаж өгч байна. Одоо сүүлийн үед үзсэн бүх киногоо биш, таалагдсанаа түүж бичихээр шийдлээ.
The Last Night
Английн Кайра Найтли, Австралийн Сэм Вортинтон буюу Аватарын залуу, Америкийн Эва Мендес, Францын Guillaume Canet гээд орон орны жүжигчид тоглосон. Нөхөр нь ажлынхаа нэгэн бүсгүйтэй томилолтоор явсан хойгуур эхнэр нь хуучны амрагтайгаа тааралдана. Гэр бүлийн амьдрал, хайр дурлал, араар тавилтын тухай өгүүлсэн энэ мелодрам кино Closer-тэй төстэй.
4.5 stars

The Reader
Дэлхийн 2-р дайны дараа залуу хүү өөрөөсөө бараг 20 насаар эгч бүсгүйтэй санамсаргүй тохиолдлоор танилцаж улмаар дотно харилцаа тогтооно. Өдөр бүр хичээлийн дараа хүү тэднийд ирж бүсгүйд алдартай зохиолуудаас чангаар уншиж өгдөг байлаа... Хэдэн жилийн дараа тэр хуулийн сургуулийн оюутан болоод шүүхийн танхимд мөнөөх бүсгүйгээ хэдэн зуун еврей эмэгтэйчүүдийг алсан хэргээр шүүгдэж байхтай тааралдана.
4.5 stars
Attack the Gas Station
1999 онд гарсан Солонгосын инээдмийн кино. 4 найз нэгэн шатахуун түгээгүүрийг дээрэмдэж амтшаад дахин иртэл эзэн нь орлогоо өгөөд явуулчихсан гээд олигтой мөнгөгүй сууж байв. Тэгээд мань 4 өөрсдөө шатахуун түгээгүүрийг ажиллуулж орлого олохоор шийднэ. Үнэн хөгжилтэй кино.
4.5 stars
Ramona and Beezus
Рамона Бизс гээд хоёр охинтой аз жаргалтай гэр бүлийн тухай хөөрхөн кино. Бага охин Рамона нь зүггүй гэж жигтэйхэн, зүгээр сууж чаддаггүй охин. Аавыгаа цомхотголд орсны дараа гэрийнхэндээ туслах гэж ундаа ч зарж, машин ч угааж үзнэ. Ер нь бол хөнгөн, хөгжилтэй кино. Рамонагийн ээжийн дүү Би болоод түүний хуучин найз залуу хоёрын тухай хэсэг надад таалагдсан.
3.5 stars
Morning Glory
Холливудын алдартай жүжигчид, тэр дундаа миний дуртай Рэчл МакАдамс тоглосон. Телевизийн нэвтрүүлгийн продюсер залуу бүсгүйн нэвтрүүлгээ сонирхолтой болгож, амжилтанд хүрэхээр хэрхэн хөглөж байгаа тухай өгүүлнэ.
3 stars

3 comments:

Ганзо said...

Гоё юмаа кино үзэх юмсан

S said...

Кино үзэж, ном унших гоё ч гэртээ суух уйтгартай.

Egi said...

The Last Night & The reader 2-g ene weekend-r uzi