Thursday, March 1, 2012

RIP Amy Winehouse

Миний дуртай дуучид голдуу Англиас гаралтай. Миний бодлоор Америкт дуу хөгжмийн салбар шоу бизнес тал руугаа илүү хөгжсөн бол Англиас жинхэнэ чанартай, "чулуу" хамтлаг, дуучид төрөн гардаг юм шигээ. 90-ээд оныхноос Oasis, Radiohead, Suede, cүүлийн үед Amy Winehouse, Lily Allen, Duffy, Adele гээд дуртай хамтлаг дуучид минь дандаа л Brits байх юм.
Би гурван жилийн өмнөөс анх Эми Вайнхаусыг мэддэг болж дууг нь сонсож эхэлсэн. Back to Black цомгийг дахин дахин уйдахгүй сонсдог байлаа. Тэгээд нэг нетээс орж царайг нь харсан чинь ээж ээ...



Замбараагүй олон шивээстэй, үс мүс гэж панк, үнэн дураараа, архаг архичин, тамхичин, чөрийсөн туранхай, залуухан бүсгүй байв. Өтгөн хүчирхэг хоолойг нь сонсоод дотроо төсөөлж байсан дунд эргэм насны, махлаг ч юм уу эмэгтэйтэй төстэй зүйл өчүүхэн ч байсангүй. Эмигийн дуулахыг сонсоод та түүний этгээд гадаад төрх хачин санагдахаа больж, тэр ийм л байх учиртай гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Бүдүүн хараар нүдээ жартайлган контурдаж, тас хар үсээ дээр нь томоо овоолж, богинохон дэрвэгэр даашинз өмсдөг байсан түүний стилиэс Karl Lagerfeld, Jean Paul Gaultier гээд томоохон загвар зохион бүтээгчид санаа авч байсан.
.
Харамсалтай нь түүний гэр бүлийн тогтворгүй амьдрал, муу зуршлууд  27хон насанд нь манай дэлхийгээс зуурдаар авч одсон билээ. Гэхдээ тэр чанартай 2 цомог бидэнд үлдээсэн нь Frank (2003) болоод Грэммийн өчнөөн шагналд тодорхойлогдсон Back to Black (2007) юм.
 Энэ бичлэгийг гайхалтай дуу хоолойтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй дуучин бүсгүй мөнх нойрондоо сайхан нойрсоорой хэмээн өндөрлье.
.............................................................................................................................................

No comments: