Wednesday, August 8, 2012

Оройгүй сүм

Үнэхээр гайхалтай зохиол. Миний хувьд энэ ном хамгийн их зүйл бодогдуулж, сэтгэлд хүрсэн, бас дээрээс нь уйлуулсан. Ном их уншдаг гэчихээд энэ номыг өдий хүртэл уншиж амжаагүй явсандаа харамсмаар. Нөгөө талаар би харьцангуй төлөвшиж өөрийн гэсэн бодолтой болсон хойноо уншсан нь аз ч юм шиг. Багадаа уншсан бол их хүнд санагдаад таалагдахгүй байсан ч байж магадгүй.


Үйл явдлын тухайд нэгэн ядуу айл хүүгээ буян номын замд оруулах бөгөөд угаас сэргэлэн Санж хүү заасан бүхнийг хурдан сурсаар, алс хол Төвдөд шавилан суралцахаар болно. Хүүгийн Төвд орох адармаатай аялал, шарын шашны хачирхалтай, аймшигтай олон нууцлаг зан үйл, адал явдлаар энэ ном таныг огт уйдаахгүй. Эцсийн бүлэг хүртэл би номын нэрний учрыг олох гэж ядаж байсан, тэгтэл хамгаас logical тайлбар гарч ирсэн шүү.
Энэ номыг уншаад ийм сайхан зохиол бичсэн Түдэв гуайг хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн шүү.

1 comment:

Bagatur said...

Saihan zohiol. Anh unshchihaad

http://ganbagatur.blogspot.com/2008/12/blog-post_11.html

gej bichij baij bilee