Wednesday, April 8, 2015

Шадар гурван цэрэг

Үнэхээр хөгжилтэй, адал явдалд дурлагчдад яг тохирсон ном. Францын алдарт зохиолч Дюмагийн энэ номыг мэдэхгүй хүн ховор биз, Орос, Франц, Америк гээд олон улс үүгээр кино хийсэн байдаг. Нэр нь хэдийгээр шадар гурван цэрэг боловч үнэндээ номын гол баатар нь Д*Артаньян, тэгээд түүний гурван найз Шадар Цэргүүд юм. Чанга чанга хөхрөөд л, Д’Артаньяны мэргэн ухааныг гайхаад л уншаад байлаа.

Д’Артаньян нас залуу, цус шингэн гэлтгүй гайхалтай сэргэлэн, гүйлгээ ухаантай, бас хашир, зальтай гэж найгүй, нэмээд адал явдал, үймээн будлианы голд хэзээний л байж байдаг, хөгжилтэй залуу эр юм. Энэ зохиолыг уншсан хэн ч түүний хөгжилтэй, эрэмгий, сэргэлэн зан чанарыг бишрэхгүй өнгөрөхгүй. Зохиолч Д’Артаньяны нөхдүүд болох Атос, Портос, Арамис нар ч бас гол баатрын чимэг төдий хүмүүс биш, бүгд өөрийн онцлог зан чанартай, сайхан дүрүүд болохыг хэлэх нь зүйтэй байх.
Атос даруу төлөв, ухаалаг зантай язгууртан бол Арамис хатагтай нарын эрлэг болсон, залирхаг царайлаг ламтан, харин Портос хүч чадал нь хэтийдсэн биерхүү нэгэн.
Шадар гурван цэрэг таалагдвал үргэлжлүүлээд Бражелон бээл, Хорин жилийн хойно гэхчлэн эдгээр дүрүүд бүгд гардаг номуудыг уншиж болно. Монгол хэлнээ 60-аад онд сайхан орчуулсан хувилбарууд уншихад урамтай.

------------------------------------------------------------
Саяхны нэг өдөр би Д’Артаньян болж зүүдэлсэн, хааны ордон төрийн эргэлт ч юм уу, нэг томоохон юм хийх гээд байгаа бололтой, гэтэл яг эгзэгтэй мөчид ордныхны дунд байхад намайг хааны цэргүүд баривчлаад аваад явчихсан. Бүтэлгүйтсэндээ ямар их гутарч харамссан гээч. Сэрчихээд зүүднээсээ гарч чадахгүй бараг л уйлчих гээд байсан. Их л чухал ажил байсан юм шиг байналээ.

4 comments:

lsmn said...

Heh, manai geriin nomiin sand bodwol ene nom bdag l bhdaa, unshij uzey baiz, sonirholtoi sanagdaw, hehe.

Saikhnaa Ch said...

Lsmn, unshixad xaramsaxgui saixan nom doo

Bagatur said...

Надад хамгийн их таалагдсан дүр нь Атос. Яг л нэрээрээ нэрлэсэн уулс шиг. Юу ч болж байсан үл тоон юу ч юм бодож суудаг, бас ойр зуурын зүйлс оролдохгүй, Портос шиг дүр эсгэхгүй, Арамис шиг дурлалд бууж өгөхгүй, Артьянан шиг гэнэн зан гаргахгүй. Хэрэгтэй цагт, хэцүү үед шийдвэрлэх алхмыг огт эргэлзэлгүйгээр хийж чаддаг.

Saikhnaa Ch said...

Bagatur, Atos ch ugaasaa classic l da.