Sunday, January 31, 2016

Fine balance by Rohinton Mistry - book review

10 жилд Таагүрийг уншиж байснаас хойш Энэтхэгийн тухай ном уншиж байсангүй. Ерөнхийдөөө реалист маягаар бичигдсэн, Энэтхэгийн 70, 80-аад оны эгэл жилийн борчуудын амьдралыг маш тодорхой, дэлгэрэнгүй дүрсэлжээ.

2014 онд уншиж байсан ч зарим нэг үйл явдлууд санаанаас гарахгүй хоногшжээ, Энэтхэг гэхээр Дина, Ишвар, Ом, Манек нар л санаанд ордог болсон. Уншиж дуусаад үедээ бичсэн хэсэг бусаг тэмдэглэлүүдээс хуваалцвал:

  • Энэтхэгийг би тийм ядуу орон гэж мэдээгүй байжээ, зочилж очмооргүй ч санагдах шиг.
  • Кастын систем үү, ццццццц. Үнэн харгис, бурангуй, юун феодализм, бараг л боолын нийгэм. Дээрээс нь ялгаварлах үзэлтэй...
  • Зохиолын гол баатруудын өсч төрсөн, туулсан амьдралыг нэгд нэгэнгүй мэдсэнээс би тэднийг өрөвдөж, хайрлан тэдэнтэй цуг амьдарч байлаа.
  • Динагийн амьдрал нөгөө гуравтай уулзсанаар тун баялаг, сонирхолтой болоод байлаа. 
  • Хамгийн сонирхолтой дүр гэвэл Гуйлгачдын босс байлаа. Энэтхэгт гуйлгачдын бүхэл бүтэн арми байдаг, тэр нь тун нарийн зохион байгуулалттай бизнесийн салбар байжээ. 
  • Гуйлгачдын босс тэмдэглэлийн дэвтэртээ юу бичдэг гээч, за нэг иймэрхүү хувцастай, тийм дүр төрхтэй гуйлгачинг энэ хавьд суулгавал тун их орлого орох нь гэсэн бизнес төлөвлөгөө байдаг. Жишээ нь, сохор нь хөлгүйгээ үүрээд явдаг хоёр гуйлгачин гэх мэт, тийм хүмүүсийг олох гэж санаа зовох хэрэггүй, зүгээр л өнөөх олон гуйлгачдаасаа хоёрынх нь нүдийг сохлоод, хөлийг тайраад болоо. 
  • За тэр гэр бүл төлөвлөлтийн түүх үү, улсаас тэдэн хүний үрийн сувгийг боо гээд тоо өгчихсөн, тэрийг гүйцээх гээд хөдөө тосгонд доод кастынхныг шууд тууж аваачаад хагалгаа хийнэ, тэрнээс болж нэг маань хөлгүй болж, нөгөө нь тайган болж хоцроно.
  • Төгсгөл үнэн гунигтай, ёоо тэр Ганди энэ тэр лаг хүмүүс байсан л байх, гэхдээ манай хэдэд үнэн хүртээлгүй байлаа даа. 
Яг баланс нь хаана байв аа? Амьдрал үхлийн зааг дээр үү, баян ядуугийн хооронд уу? Хоёр шөнө уншаад дөнгөж 1/3-таа л орсон, арай л зузаан ном байсан ч тун сонирхолтой, сэтгэл өвдөм түүх байлаа. Энэ ном 1995 онд хэвлэгдээд олон шагналд нэр дэвшиж, хүртсэн юм байна.

No comments: