Tuesday, August 16, 2016

Зарим нэг романтик зохиолууд

.... арай л явцгүй юм аа.
Номыг ухаалгаар унших заавар ч гэх шиг хүнд хэцүү номуудын дундуур нэг аятайхан, эелдэг сайхан сэтгэл төрүүлж, хайр ундраасан гоё романтик ном уншчих гэхээр ер аз таарахгүй юм.
Надад таарсан номууд хоорондоо яааг адилхан, ерөнхийдөө нэг эмэгтэй ямар нэг байдлаар бүтэлгүйтээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж ямар нэгэн алхам хийнэ, эсвэл орчноосоо тасрахаар хаа нэгтээ очоод тэндээ нэг залуутай танилцана ч гэх юм уу... Ерөнхийдөө яаж дуусах нь, эсвэл хэнтэй нийлэх гээд эхнээсээ ойлгомжтой болчихож байгаан.
Тэгээд л гол дүрийн бүсгүй аятайхан, гэхдээ жаахан бүтэлгүй ч юм уу, хамаагүй ярьдаг ч юм уу,  нээх ноцтой биш, тиймэрхүү нэг сул талтай. Гол дүрийн залуу голдуу өндөр, өргөн ханхар цээжтэй (америк зохиолчид өргөн ханхар цээжинд дуртай юм шиг байна лээ) байна. Дунд зэргийн нуруутай, нээх ханхар биш залуу яачихаад байгаа юм. Тэгээд л бүгдээрээ нууцлаг, бас баян, хаха. Гол дүрүүдийн хоорондын харилцан яриа гэхэд нээх сүр сүр, эсвэл шал сонин. Жишээлбэл, найз залуу нь хүүхнийхээ аав ээжийнд анх зочилж очсоноо "Танайд ирсэн анхны залуу болсондоо баяртай байна, сүүлийнх нь ч баймаар байна" ч гэх шиг, кк шал панаалтай.
Тэр ч бас гайгүй, зарим зохиол дээр зохиохоос ч ичмээр тэнэг үйл явдлууд, харилцан яриа гарна. Энэ номуудыг goodreads-ээс, эсвэл bestsellers жагсаалтаас л сонгосон санагдана, яагаад ч ийм бүтэлгүй сонголтууд болчихдог юм, гурван ч номны зохиолч нь дунд насны эмэгтэй байсан, дунд насанд очихоор ойлгох юм болов уу?
Эсвэл би яг нэг иймэрхүү номонд дуртай хүмүүст зориулсан, тийм cheesy жанрын номуудыг барьж аваад байх шиг байна. Олигтойхон романс төрлийн ном санал болгож, энэ жанрын номоос бүр жигшихээс сэргийлнэ үү.

Гэхдээ зохиолчийн бичлэгийн ур чадвараас бүх юм хамаарна л даа. Хичнээн улиг болсон сэдэв байгаад, эсвэл өчнөөн сонссон түүхийг хөгжилтэй, сонирхол татам болгож бичиж чаддаг зохиолчид, эсвэл бүр нэг мэргэн цэцэн, хурц үгтэй адтай зохиолчид ч байдаг даа. Тийм ном байвал санал болгоорой. Сүүлд уншсан Мангоны улирал их дажгүй ном байсан.

3 comments:

erhtsas said...

Гадаад зохиол уншаагүй удаж байгаа юм байна, хамгийн сүүлд Mitch Albom-ийн Tuesday with Morrie-г л уншсан юм байна, сэтгэлд хамгийн их хүрсэн ном, гэхдээ романик зохиол бол биш л дээ.

saixan said...

Тийм үү, уншинаа

Unknown said...

Tuesday with Morrie ёстой таалагдсан шүү. Эртхэн уншиж байхгүй яав даа гэж бодсон