Wednesday, December 15, 2010

Луун шивээстэй бүсгүй

Шведийн зохиолч Стиг Ларссоны The Girl with dragon tattoo буюу Луун шивээстэй бүсгүй зохиол болон түүний үргэлжлэл 2 номыг шимтэн байж уншлаа. Ойрын үед ийм сонирхолтой, адал явдлаар дүүрэн ном уншсангүй, ер нь яг миний дуртай жанр. Түүний дээр гол дүр нь жинхэнэ "хатуу самар", мэдэхгүй чадахгүй юм гэж үгүй, долоон голтой хакер бүсгүй Лизбет Саландер гэж байгаа. Бас нэг гол дүр гардаг нь сэтгүүлч мэргэжлээсээ болоод ч тэр үү сониуч гэж найгүй, сайхан сэтгэлтэй дунд эргэм насны дур булаам эр Майкл Бломкист.


Millenium trilogy буюу Мянганы цуврал хэмээн зохиогчийн нэрийдсэн цуврал зохиолуудын эхний Луун шивээстэй бүсгүй номонд санамсаргүй тохиолдлоор Лизбет Майкл хоёр 40-өөд жилийн тэртээд нэгэн охин хэл сураггүй алга болсон хачирхалтай хэргийг хамтдаа мөрдөнө. Энэ хугацаанд хоорондоо адилтгах зүйл бараг үгүй, бас дээрээс нь нилээд олон насны зөрүүтэй хоёр хамтрагч маань сонирхолтой харьцаа тогтоох болно.
The Girl Who played with Fire буюу Галаар наадагч бүсгүй - цувралын хоёрдох номонд Лизбетийн бага нас, хачирхалтай зан араншингийнх нь цаана нуугдах том нууцыг тайлжээ.
The Girl who kicked Hornet's Nest - ном өмнөх цувралынхаа үргэлжлэл, үйл явдлын цаашдын өрнөлийг дүрсэлсэн. Үйл явдлыг нь тодорхой бичихийг хүссэнгүй.

Эдгээр цуврал номонд өөр бусад зохиолчдын номуудтай харьцуулахад нийгмийн салбар бүрийн хүчирхэг, чадварлаг, царайлаг бүсгүйчүүд маш олон гардгийнх нь төлөө зохиолчид талархууштай.
Би хувьдаа олигтой эмэгтэй дүргүй ном зохиол унших, кино үзэх дургүй талдаа. Эмэгтэй хүн бараг гардаггүй, сонирхож уншсан ном гэвэл "Соломон хааны эрдэнэсийн эрэлд" билүү нэг адалт явдалт зохиол байна.
Уг ном хэвлэгдсэн даруйдаа маш их амжилт олж, орон орны хэлнээ орчуулагдан Шведдээ гурван цуврал кино хийгджээ. Холливуудынхан ч ийм сонирхолтой шинэлэг зохиолыг яаж зүгээр өнгөрүүлэх вэ, киноны америк хувилбарыг хийхээр ажилдаа хэдийн орсон болно.
Зохиолчийн тухай товчхон: Зохиолч 15 настайдаа нэгэн охиныгзалуучууд нийлж хүчиндэхийг нүдээр харсан нь түүнд хүчтэй нөлөөлж, охинд тусалж чадаагүйдээ өөрийгөө уучилж чадаагүй бөгөөд номынхоо гол дүрийг охины нэрээр Лизбет хэмээн нэрлэжээ. Түүний зохиолд хүчирхэг эмэгтэйчүүдийн дүр эрчүүдээс олон гардаг нь ч үүнтэй холбоотой биз ээ. Тэрээр номынхоо хэвлэгдэж, олон нийтийг шуугиулж, элдэв шагнал хамахыг үзэж чадалгүй 50 насандаа зуурдаар нас нөгчжээ.

Номын орчуулгын тухайд Луун шивээстэй охин гэснээс бүсгүй гэсэн нь дээр юм шиг. Лизбет чинь жаахан охин биш шүү дээ.

13 comments:

Keeper said...

Энэ нээрээ их алдартай зохиол гсн тээ? Гурван боть дээрээ тгд үйл явдал нь бүрэн гарж дуусах уу? Манай нэг найз зохиол нь бүрэн дуусалгүй төгсдөг гд бсан. Зохиолчийг нь өөд болсон гэж мэдээгүйм бн.

saixan said...

er n bol togsonoo, gexdee esreg taliinxnaas gants neg xun amid gardag. Unshaad uzeerei. Zoxiolch n ugaasaa aldartai feminist bsan um bilee

genkule said...

Hi Saihnaa, uchigdur 2011 ond hiisen ene kinog uzlee, tun dajgui taalagdaad, nomig ni unshihaar shiidev. Kino taalagdsan ch yariag ni unendee 100% oilgoj chadsangui. Ene nomig epub or pdf-r oloh arga bna uu? netees uhaad oligtoi yum olsongui

saixan said...

http://share.gogo.mn/gZmM9grx8143461330144737/1 TGWTDT.epub
http://share.gogo.mn/J5GHnPBK2H27531330144772/2 TGWPWF.epub
http://share.gogo.mn/296PFlvxcy44471330144861/3 TGWKTHN.epub

genkule said...

Bayarlalaa

Сонирхох зүйлгүй солиот said...

Би эхнийхийг нь ямар ч байсан уншаад дуусцан. 2 дах цуврал нь монгол хэлээр хэвлэгдсэн юм болуу? Уншмаар байдаг

saixan said...

Цувралын хоёрдох нь хэвлэгдээд гарчихсан харагдсан даа...

Unknown said...

татаж авахаар дахиад тавиад өгөөч

saixan said...

Ukana Prim

Nadad english version n bsan umaa, avax bol xelerei. Mongoloor bxgui, bsan ch tavij boloxgui shu de. :)

uri said...

tataj avahaar dahij tavij ugch bolhuu?

KipleOn said...

Sain baina uu?

Goodreads deer tenej yvaad mongolchuudin discussion thread-iig taniig moderator gedgiig medeed goodreads accountaas avhuulaad blogiig tan' uzej sonirhood comment bichheer shiidlee. Goldfinch-ees avhuulaad Grey's anatomy(huleej uzdeg gants hairtai TV series min lol), Millennium trilogy(uneheer durlaj unshsan tsuvral, lisbeth minii huvid odoo hurtel hamgiin shildeg gol duriin baatar- hollywoodin hiisen kino n' nuguu huvilbraasaa hamaagui ih taalagdsan- rooney mara-g 2,3 dugaar angi deer lisbethiin dureer dahij harahiig tesen ydan huleej baigaa) geed dandaa minii durtai nom kinonuud haragdaad baigaa bolohoor setgegdel uldeej baina hehe.

Isaac asimov- Foundation odoo unshij ehelj baina. Iim oroi olj unshih gej baigaadaa haramsaj baigaa ch hezee ch medeegui bas unshij uzeegui baisnaas deer yvdal bolloo gej uudruguug uzej baina lol. -such optimist :P. orchuulsan nom n gaduur oldvol shuud avnaa, odoohondoo angliar unshij baina.

Suuld n helehed. iim goy blog hutulj bas mundag nom orchuuldag gej bodohoor shav' ormoor sanagdaj baina :P.


saixan said...

@KipleOn sain, sain u? Urtaas urt comment uldeesend, bas uram ogsond bayarlalaa :) Minii blogiig xumuus unshdag esexiig ch medexgui, u ch gesen nom unshix, bas bichix durtai boloxoor ene blogoo chireed l yavdiin.. Tiimee, bi bas golduu xamgiin ix taalagdsan nomuuddaa l post oruulaad yavdag, unshdag genre er n tostei bololtoi shu.
Foundation - Xomrog geed exniixees bused n, Xomrog ba Ezent Guren, Xoyordox Xomrog bol gasuur xudaldaand bgaa, unshij orchuulgiig mn shalgaarai. bas neg nom orchuulsan, tegej bgaad post oruulnaa.

Unknown said...

Татаж авахаар байгаа болуу