Monday, December 13, 2010

Movie review #2

Get him to the Greek
Энэ кинонд алдартай рок од Алдоугийн тоглолтыг зохион байгуулж, товлосон газарт хүргэх үүрэгтэй PR компанийн ажилтан залуугийн хөгтэй явдлын тухай өгүүлнэ. Рок од Алдоусын дүрийг та Forgetting Sarah Marshall гээд инээдмийн киноноос үзсэн ч байж магадгүй. Надад лав хөгжилтэй кино санагдсан, рок хамтлагийнхан нээрээ л нэг иймэрхүү амьдардаг байх.
Онцлох: Гол дүрийн залуугийн найз бүсгүйн санал болгосноор тэр хоёр Алдоутай нэг оронд орно.
Бас тэр бөгс рүүгээ мансууруулах бодис чихдэг хэсэг...

Coco Chanel & Igor Stravinsky
Энэ кинонд 20-р зууны загварын чиг хандлагыг тодорхойлогсдын нэг, загварын айкон Шанель, мөн л дэлхийн хөгжмийн чиг хандлагад шинэчлэлийг авчирсан Оросын хөгжмийн зохиолч Игорь Стравинский нарын нууц харилцааг өгүүлжээ. Кинонд гарах үйл явдлыг үнэн хэмээн баталсан эх сурвалж олж үзээгүй ч энэ киног бүтээх ажиллагааг Шанелийн загварын ордноос дэмжиж байсныг бодоход зохиомол явдал гэх аргагүй. За тэгээд энэ киног онгоцонд үзэж явахад нөхөр хажуунаас хяламхийх болгонд том хүний үйл явдал гараад өнөөх чинь намайг чи ямар кино үзээд байнаа? гэж цаашлуулж байв. Уул нь 2, 3 удаа л гардаг юм.
Онцлох: Гол дүрийн жүжигчид үнэхээр нүдээ олсон санагдсан.
Киног нээсэн хэсэг буюу Стравинскийн Парист тавьсан анхны тоглолт үнэхээр сэтгэл үймүүлэм, гайхалтай байв.

Cyrano Agency (солонгос)
Хөрөнгө мөнгөгүйгээс ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж чадахаа байсан театрын хэдэн ажилчид мөнгө олох зорилгоор хайртай хүндээ хайраа илчилж чадахгүй байгаа хүмүүст туслах Сирано агентлагийг байгуулна. Хайртай хүнийх нь анхаарлыг татаж, дурлуулах ажиллагааг тэд яг л жүжиг шиг найруулан амжилттай тавьсаар байтал нэгэн үйлчлүүлэгч ирлээ.
Энэ кино миний бодсон шиг төгсөөгүй.


Despicable me
Сарыг хулгайлах төлөвлөгөө нэрээр Тэнгис кино театрт гарсан, ихэнх хүмүүс үзчихсэн байх. хөөрхөн л кино байна лээ.


Resident Evil: Afterlife
3Д-ээр үзэхэд гол учир байсан. Түүнээс үйл явдлын хувьд бусад ангиудаас онцгойлох зүйлгүй. Элис ч саак хүүхэн шүү.
.....
http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/7a/Social_network_film_poster.jpgОнгоцонд үзсэн бас нэг солонгос кино. 2002 оны өвлийн олимпын цанын төрөлд орохоор бэлдэж буй багийн тухай уг киног Тэнгист гаргаж байсан. Энд, тэндээс баахан лүүзер гарууд цуглаад Солонгост огт хөгжөөгүй спортоор хичээллэж, багагүй бэрхшээлийг туулсны эцэст Олимпын медалаас зуураад алдана. Санасныг бодоход тун хөөрхөн кино байсан шүү.

Social Network
Шал уйтгартай кино санагдсан. Юундаа бокс оффист тэгтлээ удсаныг ойлгох юм алга. Манай нөхөр үзээд би завсраар нь ном уншиж өнгөрүүлсэн.

No comments: