Sunday, January 16, 2011

Супервижн кабелийн телевиз больё оо!!!

Манайх шинэ байранд ороход би заавал тавиулна хэмээн хүлээсээр байж Супервижн кабелийн телевизийг тавиулсан юм. Анх тавьж өгөхдөө утсаар дуудахад хүмүүс нь хүрч ирээд суурилуулж өгөөд, гэрээ хийж суурилуултын хөлс болон ганц, хоёр сарын төлбөрөө аваад явсан юм.
Хэдий сувгуудын сонголт миний анх бодсон шиг тийм сайн байгаагүй ч HBO, AXN, MTV гээд үзэх дуртай цөөн тооны сувгууд гардаг байв. Удахгүй тоон системд шилжихээр олон гоё суваг үзэх нь гэж мөрөөддөг байлаа.

Гэтэл саяхны нэг орой ажлаасаа иртэл кабелийг ор тасалчихсан байсан агаад удалгүй нэг хайрцагтай зүйл барьсан залуу ирж, энэ төхөөрөмжийг худалдаж авбал кабелийг чинь залгаж өгнө гэдэг байгаа. Ямар ч урьдчилан сануулгагүй, шууд тасалчихдаг тэгснээ бас 58000 төг-өөр төхөөрөмж худалдаж ав гэнэ шүү. За яахав авъя гээд тоон системийн энгийн багцыг нь үзтэл хүн үзчихмээр олигтой суваг ганц ч байсангүй. Баахан монгол суваг, бас хэн ч тоож үзэмгүй Оросын хэдэн балай суваг, ядаж HBO ч байхгүй, нэг суваг нэмэхийг хүсвэл 1700 төг. Арай гайгүй сувагтай  мөнгөн багц нь сарын 19000, алт нь хэд ч юм бүү мэд.
За тэгэхээр нь супервижнийг салгаад Сансарыг тавиулах гэсэн чинь заавал гэрээгээ цуцлуул гэв. Үүний тулд анх байгуулсан гэрээгээ иргэний үнэмлэхтэйгээ, бас хананаас зурагт руу орсон 2м цагаан кабелийг бариад төв дээр нь очих хэрэгтэй гэнэ дээ. Хувийн байгууллага байж үнэхээр хүнд сурталтай, бас хүмүүс нь харьцаа муутай санагдсан. Ингээд манайх юу ч гардаггүй зурагттай хэд хонож байна даа.

2 comments:

Ганзо said...

Манайх вас Супервижнтэй, бас нээх таалагдаад байдаггүй. Гэхдээ манайд арай ч эхэндээ дөрвөлжин төхөөрөмжөө тавихгүй байжгаад гэнэт авчираагүй ээ

saixan said...

Шинэ байранд орсон чинь Супервижн сарын дараа, Сансар 2 сарын дараанаас орно гэнээ... Яалтай билээ