Tuesday, January 18, 2011

Book review #1

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjU4eANxlz_fy0y8SOwSdXz-RLY6TOFe_ITPuX5yOZq8YFE_4wLYOC3XEJEyctayAfhTw9DyC-ovkjDueMONZTC9a47moDaLEkyTOiJVtrfD_Fd3cyemwZ0zhuFtVcFgtMcEwp0KIxgt20/s1600/The_Alchemist.jpgAlchemist by Paulo Coelho
За энэ номыг уншья гэж зорьж байж уншлаа. Төсөөлж байснаас огт өөр бичлэгтэй, гол дүр нь залуу гэхээс өөр оноосон нэргүй уг ном урам зоригийг минь хурцалж, том мөрөөдөж, том зүйл рүү тэмүүлэх ёстойг минь сануулж өгөх шиг боллоо. Залуустаа заавал уншихыг зөвлөе.
5 stars

http://img1.fantasticfiction.co.uk/images/n28/n143924.jpgDevil Wears Prada by Lauren Weisberger
Ирээдүйд сэтгүүлч болж Нью Йорк Таймс-т ажиллах хүсэлтэй, сургуулиа дөнгөж төгссөн залуу бүсгүй Андреа загварын ертөнцөд хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болох Мирандагийн туслахаар ажилд оржээ. Номыг уншаад киног нь үзэхдээ Андреагийн ааш муутай, шаардлага өндөртэй даргынхаа учрыг олох гэж ямар их зовж зүдэрснийг бүрэн ойлгоогүй байснаа мэдлээ. Сонирхолтой баримт гэвэл энэ номыг Америкийн Vogue сэтгүүлийг 1980-аад оны сүүлээс хойш эрхэлж байгаа Анна Винтурын туслахаар ажиллаж байсан бүсгүй бичсэн бөгөөд Мирандаг Аннагийн зан чанар дээр тулгуурлаж дүрсэлсэн гэж үздэг юм байна.
3.5 stars
http://photo.goodreads.com/books/1178070832l/755156.jpgDuchess of Windsor: The Secret Life by Charles Higham
Өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан, нүд булаам үзэсгэлэн гоо биш ч Английн хаан ширээг залгамжлах хунтайжийг хаан ширээнээс нь татгалзуулж дөнгөсөн америк хатагтай хэн байсан бэ? 1895 онд чинээлэг Балтиморын гэр бүлд төрсөн бутач хүүхэд ирээдүйд Английн хааны ордныхны тоонд багтаж, Виндзорын гүнгийн ахайтан Воллис хэмээн нэрлэгдэх болсон сонирхолтой түүхийг энэ номонд өгүүлжээ. Түүнийг нас барсны дараа эд зүйлсийг нь дуудлага худалдаагаар зарахад олсон орлогоороо рекорд тогтоож байснаас Воллисын хичнээн алдартай нэгэн болохыг мэдэж болох биз ээ. 
3 stars
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjxS5q5TnmPWTPHRP0vySInJS0r191MUkzmCYE-AmmI9al58n27p_kmZlifHHCdsZi97PV_OjPg76Cjq_A0VaEUAvq24l-wmNWSwvxPYnYt65qwbIzj2aZi-RlTbJgn_KPNXfknGHh21g4/s1600/stuart003.JPGBreathless by Anne Stuart
Зохиогчийн Роханыхан хэмээх гурван цувралын сүүлийнхийг санамсаргүй тохиолдлоор уншлаа.
17, 18-р зууны үед Английн Лондон хотноо амьдрах залуу бүсгүй Миранда бодлогогүй зангийнхаа харгайгаар олон нийтийн дунд хөл тавих аргагүй болсон ч гэрийнхэн нь түүнд ганцаардах боломжийг өгсөнгүй, харин ч бүсгүй өмнөхөө бодвол өөрийн дураар амьдрах болжээ. Гэтэл түүнийг нэгэн хүн овоо хараандаа хэдийн оруулчихаад эгзэгтэй мөчийг хүлээж байгааг тэр мэдсэнгүй.
Эхэндээ үйл явдал их сонирхолтой өрнөж байсан ч дунд хавиасаа яаж төгсөх нь тодорхой болоод ч тэр үү, хурдан дуусч өгөхгүй нуршуу санагдаж эхэлсэн.
2.5 stars
http://img1.fantasticfiction.co.uk/images/n66/n333564.jpgBig Girl by Danielle Steel
Easy reading байсан болохоор тааралдахаар нь уншиж л орхилоо.
Төрсөн цагаасаа авахуулаад гэрийнхнээсээ гадаад төрх, зан ааш, тэр ч байтугай илүүдэл жингээрээ тэс өөр охин өсч том болоод энэ гэрээс явсан цагт л тэр өөрийнхөөрөө амьдрах учиртайг ойлгоно.
Бүсгүйн илүүдэл жингийнхээ эсрэг явуулах үргүй тэмцэл, мөхөөлдөс идээд л таргалаад л байдаг нь үнэхээр залхаасан шүү. Азаар богиновтор ном байсан тулдаа арай гэж нэг юм уншиж дуусгасан.
1.5 stars

3 comments:

Ганзо said...
This comment has been removed by the author.
Ганзо said...

Би ч гэсэн Alchemist-ийг уншая гэж бодоо л байдаг юм, энэ номыг уншсан хүмүүс нээрэн бүгд л ам сайтай байх юмаа

saixan said...

Уншаарай, уншигчаа уйдаахааргүй богинохон ч ном байналээ, хүний оноосон нэр бараг гардаггүй гээд боддоо сонин байгаа биз? Зарим зохиолчид чинь хар мянган урт урт нэртэй баатруудтай, сүүлдээ бүр толгой эргүүлчихдэг шд