Tuesday, February 15, 2011

iPhone-ыг модем болгон ашиглах нь

Та iPhone-той бол 3G орсон хаанаас ч интернетэд өндөр хурдаар холбогдож мэдээлэл авах боломжтой. (3G ороогүй газраас ч гэсэн Edge-ээр удаан гэхгүй бол холбогдож болно.) Тэгвэл бүр өндөр хурдны модем болгон ашиглаж болдгийг мэдэх үү?
Үүнийг тулд таны утас кодыг нь гаргасан буюу jailbroken байх ёстой бөгөөд дараах зааврыг дагаарай.
  1. Cydia-аар орон June Fabrics-ийн PdaNet хэмээх аппликэшнийг татаж  суулгана. Үнэгүй хувилбарыг та 14 хоногийн туршид чөлөөтэй ашиглах боломжтой.
  2. PdaNet-ийг wifi болон USB горимын аль алинд ашиглах боломжтой ч найдвартай холболт үүсгэхийн тулд би  USB-ийг илүүд үздэг. USB горимд ашиглахдаа та ийшээ орж, өөрийн ҮС-тээ тохирох desktop client-ийг суулгаарай.
  3. Ингээд утсан дээрх PdaNet-ээ ажиллуулна.
  4. Компьютер дээрх desktop client-ээс connect хийн холбогдсоноор та интернетэд өндөр хурдаар холбогдоно.
Энэ аппликэшнийг суулгаснаар та хүссэн вэбсайтдаа чөлөөтэй хандаж чадах бол 14 хоногийн дараанаас мессенжер, https:// сайтууд ажиллахаа болино. Танд энэ аппликэшн таалагдсан бол full version-ийг 16 - 30 $-оор худалдаж аваарай.
Харин энэ үнэтэй санагдвал муу арга бас байнаа.
  1. Эхлээд утсан дээрээсээ PdaNet-ээ бүрэн uninstall хийнэ.
  2. PdaNet-ийн 4.21-ийн крэкдсэн хувилбарыг comment-оос татаж аваарай.
  3. iPhone-доо SSH-ээр хандах хэрэгтэй.  Winscp, Cyberduck гээд олон янзын програм байгаа ч надад USB-ээр холбогддог iPhone Explorer-ийг ашиглахад хамгийн амар санагдсан.
  4. iPhone Explorer-ийг ажиллуулаад /var/root/Media/Cydia/AutoInstall гэсэн хавтас нээнэ.
  5. Татаж авсан .deb файлаа энэ хавтсандаа хийгээрэй.
  6. Утсаа Reboot, мөн Respring хийгээд боллоо.
Надад энэ програм үнэхээр тус болсон болохоор бусадтай хуваалцахыг бодлоо.

5 comments:

Anonymous said...

http://cydevice.net/Thread-PdaNet-4-21-Repo

Anonymous said...

ene arai xurdan xolbogduulj bgaa gej uu?zugeer internet tethering geed ashiglaj bgaa l da.

Миний блог said...
This comment has been removed by the author.
Миний блог said...

Өөр бас гоё арга байна.

Утасныхаа Cydia-д Source -хэсэгт http://sinfuliphonerepo.com -ийг суулгаад

Дараа нь Cydia-аасаа PdaNet -ийг хайвал Кракдсан хувилбар нь бас олдох болно.
Суулгаад л болоо.

saixan said...

Wow, тийм үү? Тэгвэл туршиж үзнээ. ЭНэ 4.21 жаахан хорхойтой юм шиг байна, заримдаа утсаа асааж унтраах хэрэгтэй болох юм