Sunday, January 12, 2014

Алуурчны охид

 Лулу, Мерри хоёрын хүүхэд нас амар байгаагүй ч Лулу эхийнхээ сануулахыг эс хайхран салаад удаж байгаа эцэгтээ хаалга тайлж өгсөн тэр өдөр шиг хэцүү өдөр байсангүй. Эцэг эхийнхээ муудалцаж эхлэхийг сонсоод Лулу тусламж дуудчихаад эргээд иртэл эцэг нь согтуугийн харгайгаар эхийг нь хөнөөж, бага охиноо хутгалж гэмтээчихээд амиа хорлохыг оролдож байв. Энэ явдлын дараа эцэг нь шоронд орж, харин хоёр охин асрамжийн газарт очжээ.

Зохиолд тэс өөр зан чанартай охид өсөж том болоод амьдралд хөл тавьж байгаа тухай болон аймшигт явдлыг байнга сэтгэлдээ тээж явааг сэтгэл шимшрэмээр өгүүлжээ.

2010 онд хэвлэгдсэн Алуурчны охид зохиол нь Randy Susan Meyers-ын анхны зохиол бөгөөд шүүмжлэгчдийн анхааралд өртөж, нилээд хэдэн сонин сэтгүүлээс жил тутам гаргадаг заавал унших номын жагсаалтанд багтжээ.
Би ч энэ номыг нэрэнд нь болоод уншчихсан юм аа. Алуурчны охид гэхээр нь триллер байх гээд унштал драма байсан. Их хүнд сэдэвтэй, сэтгэл хөндүүрлэм зохиол байсан. Уншмааргүй санагдсан ч тэсэхгүй эргэж барьж аваад, уйлаад л уншаад дуусгасан даа.


No comments: