Thursday, December 25, 2014

Аяллын тэмдэглэл Истанбулд #2

Буудлын өрөө маань буудлын ар руу харсан умгар цонхтой, жижигхэн өрөө болж таарав. Анх захиалахдаа өндөр давхарт гэж захисан ч 2 давхрын өрөө өгчихсөн байсан ч нэхэл дагал бололгүй орхилоо. Угаасаа ирж унтахаас өөрөөр удаан байх биш.
Эртлэн босож өглөөний цайгаа уучихаад гартал бороо асгаж байлаа. Истанбул тийм хүйтэнгүй ч өдөржин бороотой байсан тул жаахан зутарч, хоолой өвдсөн. Шүхэр бариад гараад алхаж гарлаа. 
 Иймэрхүү жижигхэн гоёмсог байшин хаа сайгүй

 Энэ кафе маягийн газар, ороод гутлаа тайлаад тухтай суудаг юм шиг байгаан.
Зорьж яваа Blue Mosque
 Бороо ороод л, усан оргилуур оргилоод л.
 SAFETY FIRST!!!
 Сүмд орохдоо гараа угаадаг юм уу даа.
 Эмэгтэйчүүд нь бас тусдаа сууж мөргөнө.
 Өнгийн хослол.
 Ayasofya Mosque
 Гоёмсог гэрлийн бүрхүүл

 Өрөөний таславч хана.
 Шалны хавтан
 Сүрлэг гоёмсог үүд
 Бунхан дотор
 Таазны чимэглэл
 Нарийн хээ чимэглэлтэй ханын хавтан.
 Хаалганы дизайн энд бол лаг юм билээ.
 Шарсан туулайн бөөр.
 Донер - яг л манайд байдаг шиг амттай (шүлсээ залгив)
 Котлет
 Бас Kindle-тэйгээ
Энэ нөхөр хоол идүүлэхгүй, зэрэгцэж дайраад.

За ингээд 2 том сүмийг үзэж байгаад нэг турк залуу чухам гайхамшигтай завьтай аяллыг санал болгосныг дагалаа. Бороо орсон хүйтэн зэврүүн өдөр ёстой дэмий, үнэхээр дэмий, бүр хэлэх үг ч олдохгүй дэмий аялал байна лээ. Хайран гурван цагаа баахан хүмүүстэй завин дотор шахцалдаж, үзэж  харсан юмгүй, утсаа оролдож суугаад таарсан. 

Гудамжны дуучид
Туркийн мөнгөн тэмдэгт лира, 1 лира ойролцоогоор манай 1000 төгрөгтэй тэнцэнэ, хувиргаж бодоход хялбар, юм худалдаж авахдаа хэдэн давхар тооцоо бодохгүй амар байлаа. 

No comments: