Wednesday, December 24, 2014

Аяллын тэмдэглэл - Онгоцонд #1

Turkish Airlines-р Истанбул руу нисч  замдаа Бишкекийн Манас онгоцны буудлаас түлшээ цэнэглэлээ. Манайхтай адилхан санагдсан зүйлсээс дурдвал авсаархан онгоцны буудал, хүмүүсийн царай зүс, дэлгүүр дэх Киргиз гар урлал, эсгий шаахай гээд олон байлаа. Харин манай онгоцны буудал дээр Мөнгөн завьяа гээд хаа сайгүй байдаг дотоодын алт мөнгөн эдлэлийн дэлгүүр нээвэл их дажгүй байх юм шиг санагдсан.

Онгоцонд Chinese Puzzle гээд хөөрхөн франц кино үзсэн. Бас онгоцонд судоку тоглож эхлээд аяллын туршид донттолоо тоглосон гээд бодчих.

Истанбулд 5 гээд буухад хэдийн харанхуй болсон байлаа. Онгоцны буудлаас хот руу явах замд хэдий хурдны зам ч түгжрэл ихтэй байсан. Харин тэр трамвай нь үнэхээр таалагдсан, зай их эзлэхгүй, түгжирч зовохгүй.
Трамвайны жетон
Турк хүмүүс анх харахад үс сахал болсон, ширүүн царайтай, яг л кинонд гардаг террористууд шиг эхэндээ эвгүй байсан ч удалгүй даслаа.
Нээрээ Туркийн донер УБ-ын Турк хоолны газрын донертэй яг адилхан санагдсан шүү.

No comments: