Wednesday, February 4, 2015

Аяллын тэмдэглэл Лондонд #4

Лондон Истанбул хоёр цаг агаарын хувьд ойролцоо, гэхдээ Лондонд хаа очиж бороо шаагитал асгарсангүй, хааяахан зүсэрснээс цаашгүй аятайхан байлаа.

Kensington High Street

on the way to Tate
Хаа сайгүй жуулчдад зориулсан газрын зурагтай, тэнэг хүн ч төөрөхөөргүй гэж үнэн болж таарлаа.  Дээрээс нь метро гэж сайхан унаа байгаад Oyster гээд карт авсан байхад зорьсон газраа төвөггүйхэн очиж байлаа.
Modern Tate-д хагас өдрийг өнгөрүүллээ. Урлаг, уран сайхан сонирхдог хүмүүс заавал очих газрын нэг. Нэгэн гайхалтай уран бүтээлчийг өөртөө нээлээ. 
Энэ хүний талаар бүр тусдаа пост бичнээ.
Нэг уран бүтээлчийн installation

A form of art :)


Юу ч гэмээр юм бэ дээ,..

Урлагийн бүтээлүүд урлагийн бүтээл үзээд явж байхыг үзэв.
Элизабет хатныг өрнөөс гаргасан Golden Hinde хөлөг
Англи маягийн донер :)
За тэгээд Лондонд очсон аянчид бүгд очдог байлгүй, London Eye, Big Ben-ээр зочиллоо. Сонирхож очоогүй ч бас орохгүй гарах сонин санагдаад, за тэгээд London Eye бол хөөрхөн үнэтэй... Паркийг авсан компани, эсвэл хэн нэгэн нь Улаанбаатартаа томхон шиг алсыг харагч барьчихаад жуулчдаас татвар хураагаасай...


Ийм хөөрхөн 2 давхар байшин хотын төвд байх юм. Англичууд хуучин барилга байшингаа хадгалж үлдсэн нь гайхалтай. 
Оройн хоолоо Лондон дах Монголын ЭСЯ-ны ойролцоо орших, тэндхийн монголчуудын дунд Цагаан ямаа нэрээрээ алдартай паб-д идлээ.
Английн хоолнууд ийм пай, тийм пай гээд л, нэг иймэрхүү.
Лондонгийн шөнийн амьдралыг сонирхлоо. Эхлээд Лондонд хамгийн алдартай crepe-ний газарт кофе ууж бас жимсний чанамал түрхсэн хуймаг идлээ. Англид боов боорцог, бялууны газар хаа сайгүй, амттанд их дуртай улс ч таргалалт гайгүй юм. Тэгээд л тэнэж гарлаа шүү дээ.
Black Guinness + Blackcurrant syrup = perfect combo
Гудамжны 00
Tequila shot @Barts
Cool, small bar Barts
Тарвасны коктейл

No comments: