Wednesday, February 25, 2015

Аяллын тэмдэглэл, Лондонд #6

Лондонд ирсэн хүмүүсийн зорьдог газруудын нэг Camden-д очиж үзлээ. Элдэв дээдийн этгээд, эрээн мяраан эд зүйлс зардаг газар байлаа. Манай рок зүгийн хамтлагийнхан очихоороо элдэв дээдийн гоёл чимгээ цуглуулдаг газар юм гэнээ.
Тэнд Ами Вайнхаузын дурсгалын хөшөө байдаг юм байна. Би очиж үзсэнгүй, ирээд л мэдлээ.
За энэ футуристуудад зориулсан элдэв дээдийн эд зүйлс зардаг алдартай сүлжээ дэлгүүр. Дотроо зураг авах хориотой тул интернетээс сонирхуулах зорилгоор зургууд хуулж тавив.
Үүдээр оронгуут тавцан дээр ингээд хүн бүжиглэж байна. 
Харанхуйд гэрэлтэж солонгордог хувцас хунар, гоёл чимэглэлүүд хогоороо.
Нэг харь гаригийн хүний хувцас хэрэг болох юм болов уу, авдаг юм уу гээд болилоо :P

Трафалгарын талбай дээр. Сүхбаатарын талбай шиг хүмүүс элдэв хурал цуглаан хийж, шинэ жилийн үдэш цуглардаг. 
 Хөрөг зургийн музей. Үе үеийн алдартай зураачдын бүтээл өнгө өнгөөрөө өлгөөстэй, төөрмөөр том... Байгаад л баймаар (сүүрс алдав). Зургийн дугуйланд 2, 3 удаа яваад зурганд бүр хорхойтой болчихоод байна.
Урд талд нь гоёмсог хөх азарган тахиа.
 Энэ их далд утгатай зураг юм гэнээ. Гурван толгой нь өнгөрсөн, одоо, ирээдүйг,  чоно, арслан, нохойн толгой 16-р зууны урлаг, утга зохиолд хянамж болгоомжтой занг илэрхийлдэг байсан гэнэ. Learning from yesterday, today acts prudently, lest by action he spoils tomorrow.
 Нас намбаа мэдэхгүй хөгшин авгай гэсэн хошин зураг

Над шиг бийр будаг нийлүүлж чаддаггүй, болхи хүмүүст тохирсон зураг зурах аргачлалыг оллоо. Поинтиллизм - жижиг жижиг цэгээр өнгийг бүтээнэ. Хүмүүсийн даавуун дээр кодоор зураг зурдагархуу.
Орой нь Польш ресторанд хоол идлээ.
Бүр эртнээс энд байсан юм байхаа. 
Польш хоол орос хоолтой төсөөтэй, таалагдсан таалагдсан. 

Хажууд польш хосууд хуримаа хийж байна. Тод цэнхэр даашинзтай бэргэн тамхилахаар гарч одлоо. 
За тэгээд гудамжаар нь жаахан алхаж тэнэлээ. 
Манай УБ-ын барилгууд нэгэн хэвийн загвартай бол Лондонгийн барилга байшингууд нээх өндөргүй, тэгээд өөр өөр хийцтэй, хуучны төрхөө хадгалж үлдсэн нь бүгд өөр зан араншин, төрх байдалтай хүмүүс шиг сонирхолтой. Үлгэрийн орноор аялаад байгаа ч юм шиг, яг л 1800-д оны тухай кинон дээр ямар кино гардаг, тэрэн шиг.
Алдартай crepe-ний газар, зун хүмүүс орох гээд бүр гудамж дүүртэл оочирлоод зогсдог, хажуугийн crepe газрууд нь хүнгүй байдаг гэсэн.

No comments: