Thursday, May 28, 2015

Sophie's world + Dark places - book review

Уул нь Софигийн ертөнцийг эхэлж уншсан юм чинь тухай нь бичмээр юм шиг, гэтэл Dark place-ийг сүүлд уншсан болохоор сэтгэгдэл нь шинэхэн, бас илүү таалагдсан.

Dark places

Өнгөрсөн жил кино нь гарч шуугиулаад байсан Gone Girl-ийн зохиогч Жиллиан Флинний бичсэн ном.
Үйл явдлын тухайд Канзасын хөдөө ферм дээр амьдардаг ганц бие бүсгүй хоёр охины хамтаар зэрлэгээр алуулжээ. Энэ хэрэгт том хүү 15 настай Бенийг буруутгах ба 7 бага дүү Либби ч түүнийг буруутай хэмээн  хоёр эгчийг нь алсан хэмээн  дүүгээ алсан хэргээр Бен хүү шоронд орох бөгөөд хамгийн бага охин дүү 7 настай Либби гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ явдлаас хойш 25 жилийн дараа хэрэг дахин сөхөгдөж... цааш нь юу болохыг бичихгүй. Зарим хүмүүс хэтэрхий хар бараан, хүнд гэж дүгнэж, happy үедээ уншаарай гэж зөвлөсөн байсан. Надад бол харин ч эсрэгээр хар бараан хөшигний цаанаас тод өнгөлөг зүйлс гарч ирээд ч байгаа юм шиг. Өөрийн амьдралын өнгөлөг сайхан талуудад талархах сэтгэл төрсөн. 8 сард кино нь гарахаас өмнө амжиж уншаарай. Киноны гол дүрд Шарлиз Терон тоглосон.
4.5 stars out of 5

Софигийн ертөнц

90-ээд онд бичигдсэн, хүн төрөлхтөний түүхэн дэх алдартай гүн ухаантнуудын талаар, тэдний баримталдаг, номлодог ухаануудын талаар сонирхолтой хэлбэрээр бичигдсэн зохиол. Гарсан даруйдаа Европыг шуугиулж, Францууд кино хийсэн байдаг. Миний унших номын жагсаалтанд нилээд удсаны эцэст арай гэж уншлаа. 14 настай Софи охин гэнэт нэг өдөр хаа нэгтээгээс хачин жигтэй дугтуй хүлээж авах болжээ. Дугтуйд Сократаас эхлээд л Кант, Ницце, Маркс гээд ... Энэ номыг уншчихад гүн ухааны талаар нэг курс хичээл үзсэнтэй тэнцэнэ гэж мэд. Би эхэндээ их сонирхож уншсан ч дунд хавьдаа сонирхол буурсан, төгсгөл дажгүй байсан.
Монгол орчуулга байдгийг мэдээгүй, мэдсэн бол монголоор уншихгүй юу..
Энэ ном таалагдсан бол энэ киног үзээрэй. Энэ кино таалагдсан бол энэ номыг уншаарай.

4 stars out of 5

No comments: