Tuesday, June 9, 2015

Love in time of cholera - book review

Галзуу солиотой гэмээр, ийм хайрын түүхийг Габриэл Гарсиа Маркез л бичиж чадах байх. Зуун жилийн ганцаардлыг уншсан хэн ч эл зохиолчийн бичсэн зохиол ердийн байх учиргүйг хүлээн зөвшөөрөх биз. Унших номын жагсаалтанд нилээд удаан явсны эцэст 6 сарын өмнө Англи явахдаа уншсан, анхны сэтгэгдлүүдээ мартсан нь харамсалтай.
Дурлалт хос Флорентино Фермина хоёрын уулздагийг мэдээд Ферминагийн аав охиныг хол газар явуулжээ.
Хол байх хугацаандаа хосууд тасралтгүй харилцсаар, хэдэн жилийн дараа бүсгүй буцаж ирээд Флорентино түүний төсөөлж явсан хүн биш болохыг ойлгож харилцаагаа таслана. Ингээд л үйл явдал өрнөж гарна даа. Уншиж байх үед төрсөн хэсэг бусаг бодлуудаа хуваалцвал
  • Үнэхээр ийм мөнхийн хайр гэж байдаг гэж үү? 
  • Хүн хөгшрөхөөр үхсэнээс ялгаагүй болдог гэдэг үгийг энэ зохиол үгүйсгэлээ. 
  • Хүний амьдралыг агшин зуур л харваад өнгөрдөг од, эсвэл далайн эрэг дээрх шаргал элсний үй түмэн ширхгийн нэг нь гэмээр. 
  • Гэрлэлт гэж ер нь юу юм бэ? 
  • Фермина Урбино хоёр олонд алдартай, баян сайхан хосуудын нэг байсан ч үнэндээ нэг ч зүйл дээр санал нийлдэггүй байсан нь харамсалтай. Би Урбиног уул нь гол дүр гэж бодож байлаа. 
  • Ариза ямар аймшигтай тууштай хүн бэ? Ийм хүн байх уу? Ер нь ийм байж болох уу? 
  • Урбино ч, Ариза ч Ферминагийн жинхэнэ хайр мөн гэхэд эргэлзээтэй. 
  • Төгсгөл бол үнэхээр гайхалтай, яг л Оройгүй сүм шиг. 
  • Ингээд эцэст нь Габриэл Гарсиа Маркезаас өөр хэн ч хайр дурлал, булчин задрах тахал хоёрын ижил төстэй талыг олж харж чадахгүй гээд бодохоор үнэхээр бахархам сайхан, амттай санагдав.

2 comments:

uuriintuya uuriin said...

энэ номны киндл дээр уншхаар байгаа болов уу?

Saikhnaa Ch said...

http://www.ikon.mn/n/vdm
Энэ ном монгол хэлээр гарсан байна лээ,