Thursday, June 25, 2015

Hyperbole and a Half - book review

Энэ хагас галзуу, хагас өдрийн тэмдэглэл, хагас ноорог, хагас зургийн дэвтэр шиг номыг хагас өдрийн дотор уншжээ. Бараг гурван хагас жилийн өмнө уншихдаа бичиж байсан хагас дутуу тэмдэглэлээ хагас санамсаргүй оллоо.
  1. За ийм замбараагүй бичлэгтэй, дөрөвтэй хүүхэд зурсан юм шиг албаар муухан сараачсан зурагтай ном байж болдгийг мэдэж авлаа. Сүүлд мэдэхнээ зохиогч анх ийм бичлэгтэй блог хөтөлдөг байгаад тэр нь олны анхаарлыг татан шагнал авснаас үүдээд энэ номоо гаргажээ. Ер нь ном гэдэг чинь заавал дөрвөлжин ч байх албагүй, дотор нь ер нь юм бичсэн ч байх шаардлагагүй юм байна. 
  2. Хэрвээ та нохойд хайртай, нохой тэжээж байсан, ер нь нохойны ааш араншингийн талаар мэддэг, ямар нэгэн нохойтой танил дотно, аль эсвэл нохойны хэлээр ярьж, нохойтой ойлголцож чаддаг бол танд энэ ном таалагдана. Зав чөлөөндөө бариад авахад гэмгүй нимгэн, тэгээд ч зөндөө зурагтай ном. Надад нохой хүний хань нөхөр гэхээсээ илүү бөөн ажил санагддаг тул би нохойны тухай өгүүллэгүүдийг хальт хальт уншаад өнгөрсөн байна.
  3. Унших тусам зохиогчийн бичлэгийн хэв маягт автаж, юу хэлэх гэснийг нь амархан ойлгож торохгүй уншина. (Зарим нэг хэсэгтээ би юу гэх гээд байгааг нь сайн ойлгохгүй байсан бололтой.)
  4. Хамгийн таалагдсан түүхүүд гэвэл үлэг гүрвэлийн тухай түүх, тэгээд бас бялууны талаарх хөгжилтэй дурсамж байлаа. 
  5. Уншихад уйдахааргүй, хөгжилтэй ном. 4 од өгч байжээ.

3 comments:

Phryne said...

Ene nomiig haanaas awsan be? Nileen udaan haigaad awah gazar olddoggue

saixan said...

Netees, e book xelbereer avax bol emailaa uldeegeerei.

Phryne said...

Nomin0815@yahoo.com bayarlalaa :)