Wednesday, September 9, 2015

Martian by Andy Weir

Энэ зуны амралтаар сансар огторгуйгаар аялсан сайхан ном хэдийг уншиж, бүр амташлаа.

Энэ номын талаар хүмүүс ам сайтай, үнэлгээ өндөртэй байгааг анзаарсан ч Ангараг дээр ганцаараа байгаа хүний аж амьдрал тийм ч сонирхол татсангүй жил хэр явсны эцэст уншлаа, үүндээ ч харамссангүй.

 Азгүй тохиолоор Ангараг гариг дээр ажиллаж байсан хөлгийн багаас Марк ганцаархнаа тэнд үлдэж хоцорчээ. Түүний амьд гарсныг дэлхийн түг түмэн хүн байтугай Ангараг гаригийг хэдийн орхиж явсан хөлгийн багийнхан  нь ч мэдсэнгүй. Марк амьд гарахыг хүсч байгаа бол хэзээ нэгэн цагт аврагдах хүртэлх бүх хэрэгцээгээ өөрөө зохицуулахын тулд хамаг хүч, авьяас чадлаа дайчлах хэрэгтэй болов.

Энэ жил 10 сард дэлгэцнээ гарах трэйлерийг үзээрэй. Гол дүрийг Мэтт Дэмон хэрхэн амилуулах бол доо.


2 comments:

Ole Hunter said...

Гол дүр Mark шүү дээ.

saixan said...

kk, zasaatii